“Эрдэнэт ногоон нүүдэл” ХХК нь мал аж ахуйн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд нэмүү өртөг шингээн оруулах, органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Грек бяслаг” болон шар сүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэх инновацийн төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд өмнө нь Булган аймгийн Орхон, Бугат, Сэлэнгэ сумын малчид сүү, сүүн бүтээгдэхүүний бүрэн боловсруулалт хийх сургалтад хамрагдсан.
Тэгвэл энэ сарын 24-ний өдөр төслийн хүрээнд “Эрдэнэт ногоон нүүдэл” ХХК-аас малчин өрхүүдэд бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардлагатай багаж хэрэгсэл, сав суулга, тоног төхөөрөмжийг гардуулан өгч, гэрийн нөхцөлд бяслаг болон шар сүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлжээ.


Энэхүү хамтын ажиллагаа нь малчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, эрхэлж буй үйлдвэрлэлээ нэмүү өртөг шингэсэн хэлбэрт шилжүүлэх, улмаар өрхийн орлого нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Төслийн хүрээнд үйлдвэрлэсэн “Грек бяслаг”-ийн хөрөнгөөр уламжлалт монгол бяслаг, мөн шар сүүгээр эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж буй юм. Энэ нь малчдын хувьд үлдэгдэл хаягдалгүйгээр түүхий эдийг бүрэн боловсруулж, байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх шинэ арга технологид суралцах нөхцөлийг бий болгож байна.





































Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.