Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар Бүх хайраа гэр бүлдээ төсөл хэрэгжинэ

Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар Бүх хайраа гэр бүлдээ төсөл хэрэгжинэ

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын  санаачилгээр ирэх гурван жилд "Бүх хайраа гэр бүлдээ"  төслийг хэрэгжүүлэхээр боловсруулж байна.  Өнөөдрийн байдлаар төслийн боловсруулалт 30 хувьтай, суурь судалгааны ажлууд хийгдэж байна. 

Гэр бүл  хүний амьдралын анхдагч орчин,  гэр бүлийн харилцаанаас ангид нэг ч хүн оршин амьдрах боломжгүй билээ.  “Бүх хайраа гэр бүлдээ  төслийн зорилго нь нийгмийн анхдагч орчин гэр бүлийн үнэт зүйл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,  үнэ цэнийг бэхжүүлэх, эцэг эх, хүүхэд хоорондын эерэг харилцааг дэмжих юм. 

Төслийн хүрээнд гэр бүлийн гишүүн бүрт чиглэсэн олон талт нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Тухайлбал, гэр бүл хамтдаа цагаа өнгөрүүлэх боломжийг олгосон   гэр бүлийн зуслан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Гэр бүлийн хөгжлийн төвийг бий болгох  гэх мэт  байна.  Мөн  нийгмийн анхдагч нэгж гэр бүл рүү чиглэсэн “Бүх хайраа гэр бүлдээ” фестивалийг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Статистик тоон мэдээллээс харахад сүүлийн 3 жилд  манай аймаг 1000 хүнд ногдох гэр бүл салалтаар улсдаа тэргүүлж явна.    Мөн хүүхдийн эрхийн зөрчлийн  дуудлага мэдээллийг хүлээн авдаг 108 дугаарын утсанд ирж буй дуудлагын   90 хувь  нь хүүхдийн эрх гэр бүлийн орчинд зөрчигдсөн дуудлага эзэлж байна.  Цаашилбал, гэр бүлийн  хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл зүйн асуудал гээд гэр бүлийн гишүүн бүрт  тулгардаг асуудал, бэрхшээлийг  шийдвэрлэх сургалт, нөлөөллийн ажлыг өрнүүлэх юм.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.