Шугам сүлжээний шинэчлэлийн ажил 80 хувьтай үргэлжилж байна
Шугам сүлжээний шинэчлэлийн ажил 80 хувьтай үргэлжилж байна

Энэ онд орон нутгийн төсвийн 28,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 40,50 жилийн насжилттай инженерийн шугам сүлжээгээ шинэчилж байна. Энэ нь ашиглалтын хугацаа дууссан шинэчлэх шаардлагатай 163 км шугам сүлжээний 8 хувийг нь шинэчилж буй хөрөнгө оруулалт юм. Мөн ЕСБХБ-ний санжүүжилтээр төвийн 4 багт цэвэр усны шугамын шинэчлэлийн ажил хийгдэж байна. 

32 байршилд шугам сүлжээний шинэчлэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж буйг мэргэжлийн байгуулагаас мэдээллээ. 

Шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг нэр төрлөөр нь задалбал Ус дулаан, дамжуулах төв, Ус дулаан түгээх төвийн шинэчлэл, цэвэр усны шугамын шинэчлэлийн 13 ажил,  цэвэр усны шугам шинэчлэлийн 3 ажил, гадна, дотор сантехникийн шугам сүлжээний засварын 4 ажил, ус түгээх байрны засвар 6 ажил, үерийн усны суваг шуудууны 6 ажил байна. 

Шугам сүлжээний шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдэж буй нэг томоохон ажил нь “ЭДЦС”  ТӨХК-ийн техникийн усны нөөц 5,4км шугамыг   орон нутгийн төсвийн 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  шинээр барьж байна. Өнөөдрийн байдлаар ф300мм-ийн голчтой 3000м-ын шугамын угсралт хийгдсэн бөгөөд гүйцэтгэгч “Ахин-Ундрах” ХХК ирэх сард хүлээлгэн өгнө. 

Техникийн усны нөөц шугам гэдэг нь  “ЭДЦС” ТӨХК-ийн технологийн хэрэгцээний усыг хангадаг  шугам.   Дулааны хэрэглээ жилээс жилд  нэмэгдэж байгаа энэ үед   Эрдэнэт хотыг найдвартай  дулаанаар  хангахад өндөр ач холбогдолтой шугамыг барьж буй нь энэ оны онцлох хөрөнгө оруулалтын нэг ажил юм. 

Мөн 13 байршилд  Ус дулаан, дамжуулах төв, Ус дулаан түгээх төвийн шинэчлэлийн ажил хийгдэж байгаагаас Бүрэнбүст багийн Ус дулаан түгээх төв  5-5-ын дулаан цэвэр усны 800м шугамын шинэчлэл, Согоот багийн Ус дулаан түгээх төв 6-2-ын дулаан, цэвэр усны 520 м шугамын шинэчлэл,  Уурхайчин багийн Ус дулаан дамжуулах төв 3-3-ийн дулаан, цэвэр усны 175м шугамын шинэчлэл тус тус 100 хувь дууссан. 

Уурхайчин багийн Ус дулаан дамжуулах төв 3-4-ийн дулаан, цэвэр усны 334м шугамын шинэчлэл, Оюут багийн Ус дулаан түгээх төв 2-1-ийн дулаан цэвэр усны 714м шугамын шинэчлэл, Оюут багийн Ус дулаан түгээх төв 2-5-ын дулаан, цэвэр усны 650м шугамын шинэчлэл зэрэг 5 ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Мөн 11-р хороолол А хэсгийн дулаан хангамжийг сайжруулах -ТК 16 худгаас Ус дулаан хуваарилах төв 4-14 хүртэлх 1-р хэлхээний шугам сүлжээг өргөтгөх,  хоёрдугаар хэлхээний шугамын өргөтгөх, ТК-6 худгаас дулаан, цэвэр усны шугам шинээр татах ажил /нийт 2113м шугам/ 55 хувийн гүйцэтгэлтэй, “Орчлонтулга” ХХК гүйцэтгэгчээр  ажиллаж байна. 

Энэ мэт шугам сүлжээний шинэчлэлийн хөрөнгө оруулалтын ажлын  үр дүнд орон сууцны хорооллын 5824 өрхийг хангаж буй инженерийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжрах юм.  

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа