Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллалаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Орхон аймагт ажиллалаа. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр угтан авснаар Ерөнхий сайдын уулзалт  “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчидтай хийх уулзалтаар эхлэв. 

Уулзалтын эхэнд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон "Эрдэнэт" үйлдвэр 2024 онд  41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонн хүдэр боловсруулан түүхэн дээд амжилтыг тогтоосон гэх мэдээллийг өглөө. 

Тэртээ 1972 онд  Эрдэнэтийн ордын хүдрийн нөөцийг  521.7 сая тонн буюу 34 жил ашиглах нөөцтэй гэж тогтоож байв.   Үүнээс хойш  1989, 2016, 2021, 2025 онд  нөөцийг шинэчлэн тогтоож, өдгөө 3.4 тэрбум тонн нөөцтэй, ашиглах хугацааг 2079 он гэж тогтоогоод буй. 
 JORC стандартаар 3.4 тэрбум тонн хүдэр, 11.3 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй буюу энэ нөөцөөр цаашид багадаа 55 жил ажиллах боломжтой гэх мэдээллийг Г.Ёндон захирал энэ үеэр өглөө. 

Үүний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Байгалийн баялгийг ард иргэд, ирээдүй үедээ тэгш хүртээмжтэй хуваарилахад “Эрдэнэт  үйлдвэр” өндөр үүрэг гүйцэтгэж   Үндэсний баялгийн санд хуримтлагдаад буй 1.2 тэрбум ам.долларын зонхилох хэсгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид бүрдүүлээд буйг онцлов. 

7000 гаруй уурхайчидтай "Эрдэнэт үйлдвэр" ДНБ-ний 5,8 хувь, нийт экспортын 8 хувь, улсын төсвийн 7,2 хувийг дангаараа бүрдүүлдэг. 

Тиймээс уурхайчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэжил дээшлүүлэх, амьдралын түвшинг ахиулах буюу хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүлэх чиглэл болгож ажиллахыг Ерөнхий сайд үйлдвэрийн удирдлагуудад чиглэл болгосон. 

Энэхүү уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олны төлөөлөл, ахмад уурхайчид,  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

Үүний дараа Ерөнхий сайд шинээр нөөцийг нь тогтоогоод буй Оюутын ордыг ашиглалтад бэлтгэх үйл ажиллагаатай танилцлаа.

 Тус ордын  нарийвчилсан хайгуулыг  2023 онд эхлүүлж, 49мянган м.куб тууш өрөмдлөгийг хийн өнөөдөр сүүлийн цооногт өрөмдлөгөө  тавилаа. 

 Хайгуулын урьдчилсан дүгнэлтээр 357.0 сая тн хүдрийн, 1.1, сая тн зэсийн нөөцтэй нь тогтоогджээ. Энэ нь Эрдэнэтийн Овоо ордын нөөцтэй дүйцэхүйц юм. 
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Зэс хайлуулах үйлдвэрийг байгуулах тендэрийг ойрын хугацаанд зарлахаа мэдэгдлээ.
Ордод түшиглэн жилд 5-10 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг шинээр бүтээн байгуулснаар бүтээгдэхүүнийг  нэмэлтээр үйлдвэрлэж, өнөөгийн хүрсэн түвшинг бууруулалгүй хадгална гэж үзэж  байна. 

Тэрээр, "Оюут ордоос олборлох зэс нь эрчим хүчний шилжилт, тогтвортой хөгжлийн салбар, цэвэр технологид ашиглагдана. Ордыг ашигласнаар Монгол Улс дэлхийн з зэсийн эрэлт хийлүүлэлтийг хангах зах зээлд гол тоглогч хэвээр байх боломжтой" гэдгийг онцлов. 

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Эрдэнэт үйлдвэр орон нутгийн төсөвт ААНОАТ-ын  90 хувийг, Хүн амын орлогын албан татварын 50 орчим хувийг бүрдүүлдэг.  Үйлдвэр дагасан хотын хувьд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрийг байгуулснаар орон нутагт ажлын байр нэмэгдэх, жижиг дунд үйлдвэр хөгжих цаашлаад Хойд бүс, Монгол Улсын нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтойг онцолсон. 

Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр  Ерөнхий сайдад АМНАТ-ын хуулийн хэрэгжилтийг тэгш хүртээмжтэй хангуулах, уул уурхайтай аймгуудад  ашигт малтмал ашигласны төлбөрийн 10 хувийг орон нутагт нь үлдээнэ гэх хуулийн заалтыг бодитоор хэрэгжих боломжийг бүрдүүлж өгөх талаар хүсэлт тавьсан юм. 

Уг хуулийн заалт бодитоор хэрэгжиж АМНАТ-ын 10 хувь орон нутагтаа үлддэг байвал Орхон аймаг тулгамдсан олон асуудлаа хугацаа алдахгүй шийдэх боломжтойг хэлсэн. Өнөөдрийн тухайд Эрдэнэт үйлдвэр ашигт малтмал ашигласны нөөцийн албан татварт жилдээ 800 орчим тэрбум төгрөгийг  төвлөрүүлдэг. Үүний 4.2-3 хувь нь орон нутагт үлдэж байна.  Уг хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулснаар Орхон аймгийн бүтээн  байгуулалт, эдийн засгийн хөгжилд өндөр ач холбогдолтой талаар саналаа уламжиллаа. 


Мөн албаныхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийн шинэчлэлийн ажилтай танилцсан.  "Эрдэнэт" үйлдвэрийн баяжуулах үйлдвэрт хүдэр бэлтгэх технологийн дамжлага өөрөө нунтаглах хэсэг болон хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамаар явагддаг. Дээрх хоёр дамжлагаар тус бүр 20 сая тонн хүдэр боловсруулахаар өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлжээ. 1978 онд ашиглалтад орсон хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх ажил ид үргэлжилж байна. Харин хүдэр бэлтгэлийн хоёрдугаар шугам буюу өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн онд дуусгаж, ашиглалтад оруулжээ. 

Үргэлжлүүлэн баяжуулалтын секцүүдийн шинэчлэлийг амжилттай хийж, Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийг бүрэн шинэчилж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Шинээр ашиглалтад оруулсан 2 болон 3 дугаар секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулна. Өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зураг төслөөс нь эхлээд барьж байгуулах, ашиглалтад оруулах хүртэлх ажлыг "Эрдэнэт" үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд, уурхайчид гүйцэтгэжээ.

Үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын секцийг 47 жилийн өмнө буюу 1978 онд 4 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтайгаар ашиглалтад оруулж байсан бол өнөөдөр жилд 40 сая тонн хүдэр баяжуулах техникийн хүчин чадалтай боллоо. Баяжуулалтын секцүүдийг шинэчлэснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар буууруулж, технологийн үзүүлэлтийг дээшлүүлж байгаа гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх ярилаа. 


ОХУ-ын РИВС фирмийн 96 ширхэг хөвүүлэн баяжуулах машиныг АНУ-ын "FLSmidth" компанийн WEMCO брэндийн 22 ширхэг өндөр хүчин чадалтай флотомашинаар сольж, цахилгаан эрчим хүчний зардлыг 15-20 хувиар бууруулж, жилд 2 тэрбум төгрөг хэмнэнэ. Зэсийн металл авалтыг 0.01 хувиар нэмэгдүүлснээр жилд 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдлээ. Түүнчлэн өргөтгөл, шинэчлэлийн үр дүнд сүүлийн зургаан сарын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэжээ. Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалт хүдэр боловсруулах зургаан секцтэй. Дараагийн ээлжид 4. 6. 1 дүгээр секцийг шинэчлэхээр төлөвлөсөн байна. 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа