Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ
Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ

Өнгөрсөн наймдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгохоор шийдвэрлэсэн билээ.  Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр Орхон аймагт ажиллаж  дэд төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ. 

Хавдар судлал үндэсний төвийн харьяанд  “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон үйл ажиллагааг нь шилжүүлснээр   Орхон, Хөвсгөл, Булган  болон зэргэлдээх бусад аймгийн иргэдэд хавдрын үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх боломж бүрдэж байна. 

Орон нутагт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэх дэд төвийг байгуулснаар төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлогын хүрээнд Хавдар Судлал Үндэсний төвийн ачаалал, хүлээгдэл 5-10 хувиар буурна гэсэн тооцоолол бий. 

Бүсийн хэмжээнд жилд дунджаар хавдрын 800 орчим шинэ тохиолдол, 500 орчим нас баралт бүртгэгдэж, 3400 гаруй иргэн хяналтад байдаг ажээ. Өвчлөлөөр нь авч үзвэл элэг, ходоод, уушгины хорт хавдар тэргүүлж буйг салбарын эмч нар хэллээ. 

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт медикал” дэд төвд эмэгтэйчүүдийн хавдрын мэргэжлийн эмч ажиллаж байгаа бөгөөд цаашид хими, бай эмчилгээнүүдийг нутагшуулах, хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч байгаа талаар  Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ц.Батболд хэлж байв.

 Мөн тус төвийн үйл ажиллагааг 2030 он хүртэл үе шаттайгаар  төлөвлөж, Хавдар судлал үндэсний төвийн эмчилгээ, үйлчилгээтэй дүйцэхүйц тусламж үйлчилгээг үзүүлдэг  байх зорилтыг дэвшүүлжээ.   Тухайлбал, 2026 он гэхэд  амбулаторийн тусламж үйлчилгээг 18 кабинетээр үзүүлж, элэг, ходоод, хөх, эмэгтэйчүүдийн дурангийн мэслийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байна. Хүний хөгжлийн гол тулгуур нь эрүүл бие, саруул ухаан. Тиймээс хүний хөгжил дотроос эрүүл мэндийн салбарыг онцгойлон авч үзэж байна.  Ирэх оны төсвийн төсөлд  эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. 2025 онд 238,1тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байсан бол 2026 оны төсвийн төсөлд 1,3 их наяд болгон 5,5 дахин  нэмэгдүүлсэн” гэдгийг онцолж байв. 

Дэд төв нээгдсэнээр..

  •  Хорт хавдрын эрт илрүүлгийн хувь нэмэгдэнэ
  •  Хүн амын дундаж наслалт уртасна
  • Хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулна.
  • Орон нутагт хорт хавдрын тусламж үйлчилгээг үзүүлнэ
  • ЭМДС-ын санхүүжилт, эдийн засгийн үр ашигтай байдал үүснэ
  • Хувь хүн, гэр бүл, нийгэмд ирэх санхүүгийн дарамт буурч, иргэдийн амьдарлын чанар сайжрах гээд олон талын ач холбогдолтой юм. 
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа