Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

“Ачит ихт” ХХК долоо дахь химийн кабинетаа тохижууллаа

“Ачит ихт” ХХК долоо дахь химийн кабинетаа тохижууллаа

Орхон аймаг, “Ачит Ихт” ХХК-ийн 2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд ерөнхий боловсролын наймдугаар сургуульд иж бүрэн судалгаа, сорилт туршилтын тоног төхөөрөмж бүхий химийн кабинетийг тохижуулж хүлээлгэн өглөө. 
        Ингэснээр орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад 2017 оноос хойш байгуулж буй долоо дахь химийн кабинет нь болж байгаа юм. Өмнөх жилүүдэд ЕБ-ын  1, 20, 14, 5 дугаар сургууль болон “Эрдмийн сан” сургуулиудад тус тус байгуулжээ. Түүнчлэн тус байгууллага нь  2023 оноос эхлэн химийн хичээлээр анги нийтийг хамарсан масс олимпиадыг зохион байгуулж байгаа нь сурагчдын боловсролд анхаарч буй томоохон хөрөнгө оруулалт болж байгаа талаар аймгийн удирдлагууд онцолж байна. 
        Кабинетийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд Хамтын ажиллагаа, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнэ оролцож ирээдүйн инженерүүдэд амжилт хүслээ. Тэрээр Орхон аймагт эрэлттэй 30 мэргэжлийн нэг нь химийн болон хүнсний инженерийн мэргэжил гэдгийг онцлон  энэ төрлийн мэргэжлийг эзэмшиж орон нутагтаа ихийг хийж бүтээсэн шилдэг инженерүүд болоорой гэв. 
      “Ачит Ихт” ХХК нь 2017 оноос эхлэн орон нутагтай хамтран ажиллаж ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдарлын чанарыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр нийт 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ онд орон нутагтай байгуулсан хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд 155 сая төгрөгөөр 10 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.  

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.