Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан Шуурхай бүлэг байгуулна
Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан Шуурхай бүлэг байгуулна

Өргөтгөсөн шуурхай хуралдааныг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр удирдан явууллаа. 14 хоногт нэг удаа болдог Өргөтгөсөн шуурхай хуралдаанаар өмнөх шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авдаг 70353511 дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт болон цаг үеийн бусад асуудлаар хэлэлцлээ. Мөн  хоёр сумдын ЗДТГ, Хотын захирагчийн албанаас цаг үеийн мэдээлэл хийв.  

Долоодугаар сарын 31-ний өдрөөс наймдугаар сарын 13-ныг хүртэлх 14 хоногийн хугацаанд 70353511 дугаарын утсанд 122 өргөдөл, гомдол иржээ. Үүнээс хүсэлт 119, талархал 4 ирсэн байна. Шийдвэрлэсэн 55,5 хувьтай, шийдвэрлэх шатандаа 44,5 хувьтай явж  байна. 

Өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл боловсрол, хог хаягдал, авто зам, эрүүл мэнд, газрын харилцаа, халаалт, цэвэр ус, шугам сүлжээ, гэрэлтүүлгийн асуудал  зонхилжээ.  
Мөн наймдугаар сарын 1-ний өдөр хуралдсан Өргөтгөсөн хурлаас 6 үүрэг даалгавар өгснөөс бүрэн хэрэгжсэн 3, хэрэгжиж байгаа 3 үүрэг даалгавар байна. 

 Авто замын засвар, шинэчлэлтэй холбоотой мэдээллийг ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга С.Даваадорж хийв. Энэ онд шинээр эхэлсэн 23 авто замын ажил,он дамжин хийгдэж буй 34  гэрээт ажил байна. Эдгээр ажлуудаас өнөөдрийн байдлаар 2024-2025 оны хооронд бүрэн дууссан 28 ажил байна гэх мэдээллийг өглөө. 

Засаг дарга Б.Зоригтбаяр ирэх долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр авто замаас бусад хөрөнгө оруулалтын ажлын явцыг тайлагнахыг үүрэг болголоо. Мөн ирэх даваа гарагт Орхон АЗЗА ТӨХК, Хот тохижуулах газрыг  авто замд нөхөөс хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулахыг үүрэг болголоо. 

Түүнчлэн дараах үүрэг даалгаврыг өглөө. 

  • Зөвшөөрөлгүй барилгын ажлаа эхлүүлсэн компаниудын эрчим хүчийг хязгаарласан. Зөрчлөө арилгах хүртэл цахилгаанаар хангахгүй байх  чиглэлийг “Эрдэнэт Ус”, “Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д өглөө. 
  • Хичээл, сургууль эхлэхээс өмнө зарим байршилд хийгдэж байгаа  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгахыг зорьж байна.   Ажлын трасст нэг биш нэлээн хэдэн цахилгааны болон шилэн кабель  таарч байгаа нь ажил удаашрахад нөлөөлж байна. Энэ нь газар доорх байгууламжийн нэгдсэн мэдээлэл  байдаггүйтэй холбоотой. Тиймээс “Эрдэнэт ус”, “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК, “ЭДЦС”, “Эрдэнэт Булган” ЦТС   зэрэг мэргэжлийн байгууллагуудын  хамтарсан Шуурхай штаб байгуулахыг үүрэг болголоо. Ингэснээр зөрчил гарсан үед асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. 
  • Сургууль, цэцэрлэгийн орчимд хийгдэж байгаа  хөрөнгө оруулалтын ажилд онцгой анхаарахыг хяналтын инженерүүдэд үүрэг болголоо. Хугацаа нь болоогүй байсан ч ажлыг шахаж, шороон дүүргэлт хийхэд анхаарахыг сануулав.   Хөл хөдөлгөөн ихсэхээр нүхэн дээгүүр харайх, түүнээс үүдэлтэй унах, бэртэх  зэрэг эрсдэлээс сэргийлэхийг санууллаа. 
  •   Өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарахыг сумдын удирдлагуудад чиглэл болголоо. Улсын Онцгой комисс, Цаг уурын байгууллага, судлаачид ирэх өвлийг хатуу болно гэж мэдээлж буй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 200 гаруй сум гантай, 40 гаруй сум гандуу байна. Тиймээс өвс, тэжээл, түлээ, түлшний нөөцийг эртнээс бэлдэхийг санууллаа. Мөн үүнтэй холбоотой мэдээллийг ирэх долоо хоногийн танилцуулахыг үүрэг болголоо. 
  • Засгийн газраас 2026 оны Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Эдгээр өдрүүдэд 2026 оны төсвийн төслийн анхдугаар хэлэлцүүлэг өрнөж байна. Ирэх жил улсын төсвийн хөрөнгө оруулалттай царцсан барилгуудыг ашиглалтад оруулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг эртнээс хөөцөлдөж, шийдвэрлүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа. 
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа