Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
ЭРЭЛЧ

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, ээлжит IV хуралдааны бэлтгэлийг хангажээ

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, ээлжит IV хуралдааны бэлтгэлийг хангажээ

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл өнөөдөр /2025.09.15/ хуралдаж, аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдааны бэлтгэл хангагдсан дүнгийн тухай хэлэлцлээ.

Ээлжит IV хуралдаан 2025 оны 9 дүгээр сарын 18-нд болох бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэхээр бэлтгэл хангажээ. Үүнд:

  • Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай,

  • Гудамж, талбайд нэршил олгох тухай,

  • Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2026 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай,

  • Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай,

  • Сүм, хийдийн хугацаа сунгах тухай,

  • Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлууд багтаж байна.

Хуралдаанд аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл танилцуулагдаж, Зөвлөлийн гишүүдийн асуулт, санал хүсэлтүүдийг сонслоо.

Тус төлөвлөгөөг 4 бүлэг, 178 арга хэмжээ, 181 шалгуур үзүүлэлтээр тодорхойлсон бөгөөд холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг, мэргэжлийн байгууллагуудын санал, эдийн засаг, нийгмийн бодит үзүүлэлтүүдийг үндэслэн боловсруулсан талаар мэдээлэв.


 Зөвлөлийн гишүүдийн санал, байр суурь

С.Юмэнхүү:

“Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө бол төсвийн үндэс суурь. Төлөвлөгөөг боловсруулахдаа төрийн байгууллагуудын аудитын дүгнэлт, хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүнг харгалзах шаардлагатай. Бүлэг тус бүрийн тооцоо, судалгаа, үндэслэл хангалтгүй байна. Тиймээс салбар бүрийн тооцоо, судалгааг дахин гаргаж, чиглэл хариуцсан хороодоор хэлэлцүүлж, гарсан саналыг тусгах хэрэгтэй.”

А.Бумансор:

“2026 оны төлөвлөгөөнд хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих ажлыг илүү өргөн хүрээнд тусгах шаардлагатай. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсролын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн Хавдрын төвийн асуудалд бодит арга хэмжээ авч, санхүүжилтийн бие даасан байдлыг хангах ёстой.”

Ц.Оргилболд:

“Жил бүр ижил асуудал ярьдаг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн асуудлыг улсын төсвийн хүрээнд шийдэх гарц хайх нь зүйтэй. Мөн залуучуудын оролцоо, хүний хөгжлийг дэмжих бодит ажлууд төлөвлөгөөнд тодорхой тусгагдах шаардлагатай.”

Д.Мөнхбат:

“2026 онд Эрдэнэт хотын 50 жилийн ой тохионо. Энэ онцлогийг жилийн төлөвлөгөөнд тусгаж, соёл, спорт, түүхэн ач холбогдол бүхий арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй. Эрдэнэт хотын алдартнууд, бахархал болсон иргэдээ алдаршуулах ажлуудыг ч мөн хамруулах шаардлагатай.”


Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг энэ сарын 17-нд ИТХ-ын хороодоор хэлэлцэж, 18-нд болох ИТХ-ын ээлжит IV хуралдаанаар эцэслэн батлах юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.