Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Орхон аймагт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн өдөрлөг” зохион байгуулав

Орхон аймагт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн өдөрлөг” зохион байгуулав

Монгол Улсад гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах ажлыг удирдан зохицуулах чиг үүрэг бүхий Зөвлөл байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна.

Уг ойг тэмдэглэн Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл А.Амарын талбайд “Нэгдсэн өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагууд иргэдэд өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, чиг үүрэгтээ нийцүүлэн хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл, үйлчилгээ үзүүлсэн байна.

Өдөрлөгийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилга гарган ажилласан албан хаагчдад төрийн дээд одон медаль гардуулан шагнажээ.

Мөн иргэдэд зориулан Орхон аймгийн Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар анги хамтран “Дайчлан баривчлах ажиллагааны үзүүлбэр”, Онцгой байдлын газар аврах ажиллагааны үзүүлбэр, Зэвсэгт хүчний 186 дугаар анги тусгай ажиллагааны үзүүлэх сургалт тус тус зохион байгуулж, иргэдэд сонирхуулсан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.