Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Н.НОМТОЙБАЯР: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана

Н.НОМТОЙБАЯР: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана

 УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр агаарын бохирдолтой тэмцэх асуудлаар мэдээлэл хийлээ.

         Тэрбээр "2024 оны УИХ-ын сонгуулийн анхдугаар намрын чуулган өндөрлөж байна. Намрын чуулганаар УИХ-д суудалтай Үндэсний эвслийн дөрвөн гишүүн нийтдээ найман ажлын хэсэгт орж ажиллалаа. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой хэмжээнд судалгааны ажил хийж, эдийн засгийн чиг баримжаатай, шинжлэх ухаан, тооцоолол дээр үндэслэн богино хугацаанд утааг арилгах мэдэгдэхүйц үр дүн гаргаж болно гэх дүгнэлтийг хийсэн. УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, ялангуяа дийлэнх суудалтай Ардын намын удирдлагын зүгээс, Засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх асуудал дээр хамтран ажиллах санал тавьсан. Тэгвэл өчигдөр Засгийн газарт хамтран ажиллах албан бичиг хүргүүлсэн. Ингээд бид энэ бямба гарагаас Агаарын бохирдлыг дэмжих үндэсний хороотой хамтарч ажиллах ажил эхэлж байгаа юм" гэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.