Үндсэн агуулга руу шилжих
2026.10.30 · Баасан гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -6° USD 3599.08▲EUR 4010.63▲CNY 540.29▲RUB 44.62▼
Баасан гариг 2026.10.30 · Эрдэнэт
МЭДЭЭ

Хамба номун хан Д.Жавзандорж пап ламд бараалхлаа

Хамба номун хан Д.Жавзандорж пап ламд бараалхлаа

Монголын бурхны шашинтны төв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францист 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр бараалхав.

        Уулзалтын үеэр Хамба номун хан Д.Жавзандорж хүмүүн төрөлхтний ёс суртахуун, шударга ёс, тэгш боломж, хүний хөгжил, сайн сайхны төлөө шашин хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо. Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францис монголчууд 1990-ээд оноос уламжлалт шашнаа сэргээн, улс орноо ардчиллын замаар хөгжүүлж буйг онцлон, шударга ёс ба иргэдийн оролцоог баталгаажуулсан нийгмийг бүтээн байгуулахад шашны гүйцэтгэх үүргийг чухалчлав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.