Үндсэн агуулга руу шилжих
2026.11.10 · Мягмар гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -1° USD 3601.78▲EUR 4023.91▼CNY 539.65▼RUB 43.81▼
Мягмар гариг 2026.11.10 · Эрдэнэт
МЭДЭЭ

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Н.Төгсцогт нар дэлхийн шилдгүүдтэй эх орондоо тулалдана

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Н.Төгсцогт нар дэлхийн шилдгүүдтэй эх орондоо тулалдана

       Э.Цэндбаатар 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр мэргэжлийн боксын өөрийн жингийн аваргын бүс хамгаалах 12 дахь тулаанаа "АСА Арена"-д хийх юм. Тулааныг мэргэжлийн боксын шилдэг дөрвөн холбооны нэг WBA холбооны нэрэн дээр зохион байгуулна. Тэрбээр мэргэжлийн боксын спортод 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд тэр дундаа тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчдөө буулган авчээ. Эдгээр тулааныхаа зургааг нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг нь БНХАУ-д хийсэн байна. Мэргэжлийнхээ карьерыг эхлүүлснээс хойш анх удаа тэрбээр эх орондоо хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах "Аваргуудын үдэш" нэртэй тулаанаа хийх гэж байна. Тулаанд шилдэг долоон тамирчин хүч үзэж, өрсөлднө.

        Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Би мэргэжлийн бокст хөл тавиад хоёр жил болж, өөрийн багаа бүрдүүлсэн. Дүү нараа дэлхийн рингэд гаргах мөрөөдөлтэй. Миний өрсөлдөгчид 20-иос дээш ялалттай, шилдэг дөрвөн тамирчин бий. Манай багийнхан энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж маш их хичээсэн. Зурагтаар үздэг тулааныг эх орондоо хийхийг зорилоо. Монголын нөхцөл бэлтгэл хийхэд маш хүнд байна. Түгжрэл, утаа, өглөө гүйхэд тулгарах бэрхшээл гээд асуудал их. Тиймээс энэ тулаанаа хийхийн тулд хоёр хоногийн дараа АНУ-руу буцна. Тэнд бэлтгэлээ хийж байгаад ирэх сарын 10-нд эргэн ирж, тулаанаа хийхээр төлөвлөсөн. Эх орондоо дэмжигч ард түмнийхээ уухай түрлэгийг сонсч огшдог. Би дошин дээрээ байна. Энэ бол миний эх орон. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө улам хичээнэ. Боксын спортод амьдралынхаа 16 жилийн зориулсан. Эх орондоо хийх тулаан маш чухал. Би заавал ялна” хэмээсэн юм. 

“Аваргуудын үдэш” тулаанд долоон орноос тулаанчид ирж, Монголын шилдгүүдтэй халз тулалдах аж. Үүнийг Монгол болон АНУ-д шууд дамжуулна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.