Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

МЭНДЧИЛГЭЭ:Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат

МЭНДЧИЛГЭЭ:Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат

   Монгол улсдаа хүн ам, дэд бүтэц, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ, хүний хөгжлийн индексээр тогтмол тэргүүлж байдаг Монгол улсын хамгийн том сум бол Орхон аймгийн Баян-Өндөр сум юм.

   Баян-Өндөр сум маань 1994 онд анхан шатны 13 баг, 12503 өрх, 58460 хүн амтайгаар байгуулагдаж байсан бол өнөөдөр засаг захирааны анхан шатны нэгж болох 26 баг, 29133 өрх, 104 мянган хүн амтай их айл болон өргөжин тэлсээр байна.

   Түүхэн хугацаанд энэ их айлыг бүтээн байгуулах үйл явцад хүч хөдөлмөр, эрдэм мэдлэг, идэвхи зүтгэл гаргаж ирсэн Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын хөдөлмөрч ард иргэд та бүхэндээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж Баян-Өндөр сумын түүхт 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Айл бүхэн аз жаргалтай байж

Ажил үйлс бүхэн дэлгэрч байхын ерөөл өргөе

Хүндэтгэсэн: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.