Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Жаргалант сумын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталлаа

Жаргалант сумын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталлаа

Аймгийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар Жаргалант сумын нутагт орших Дулаан уул, Дуулгат уул, Дэл хад, Уртын ам, Чингэлийн гол, Панзын далиу, Тугалч, Богино сайр зэрэгт байх 162 дурсгалыг  сумын хамгаалалтад авахаар баталлаа.  

 Сумын тусгай хамгаалалтад авсан түүх соёлын үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдлыг хамгаалж, хяналт тавих, тэдгээрийг сэргээн засварлахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган батлуулж хэрэгжилтийг хангах, газрын кадастрын мэдээллийн санд бүрэн бүртгэхийг аймгийн ИТХ-аас Засаг даргад даалгалаа. 

2022 онд аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Түүх дурсгалын үл хөдлөх дурсгалын улсын тооллого”-оор аймгийн нутаг дэвсгэрт байрлах 53 дурсгалт газрын 369 дурсгал, булш, хиргисүүр, зэл чулуу, тахилын онгонуудыг тоолж бүртгэсэн.  Энэ тооллогоор Жаргалант суманд 18 дурсгалт газрын 295 дурсгалыг хамруулсан. Ингэхдээ хүрэл ба төмрийн үе, Хүннү, Сяньби, Түрэгийн үе зэрэг он тоололд хамаарах булш, хиргисүүр 162  байгааг тодорхойлсон байдаг.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.