Үндсэн агуулга руу шилжих
2026.11.06 · Баасан гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -10° USD 3600.42▲EUR 4047.77▲CNY 539.76▲RUB 43.93▼
Баасан гариг 2026.11.06 · Эрдэнэт
МЭДЭЭ

ХУРАЛДААНЫ ДЭГИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

ХУРАЛДААНЫ ДЭГИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар, ээлжит, ээлжит бус хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах Хуралдааны дэгийг шинэчлэн баталлаа. Цаашид хуралдаан тус бүрд дэг батлахгүйгээр бүх хурлын хуралдааны үед шинэчлэн баталсан дэгийг мөрдөж ажиллах юм. 

Хуралдааны дэгийг намын бүлэг, Хурдын хөгжлийн хороодоор хэлэлцэж, шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд хуралдааны үндсэн зарчим, нэр томьёо, хуралдааны зохион байгуулалт, Төлөөлөгчид хүлээлгэх хариуцлага, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн нам, эвслийн бүлэг, хуралдааныг дамжуулах, олон нийтэд мэдээлэх  зэрэг 20 бүлэг 130 заалттайгаар шинэчиллээ. 

Хурлын хуралдаанаар нэг асуудлыг олон удаа хэлэлцэж тогтоолоор батлах нь тохиромжгүй, 2022 онд баталсан үлгэрчилсэн дэгээр зохицуулаагүй асуудал хуралдааны үеэр гарч байгаа тул дэгийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага үүсэж, ийнхүү шинэчлэн баталж байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.