Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Аймгийн аварга малчин, тариаланчид тодорлоо

Аймгийн аварга малчин, тариаланчид тодорлоо

  “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн босгон дээр 2023 оны аймгийн аварга малчин, тариаланчдыг шалгаруулж өнөөдөр шагналыг гардуулан өглөө. 
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Г.Эрдэнэдаваа, Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Я.Намбар нар тодорлоо. 
“АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар Жаргалант сумын  тариаланч Д.Энх-Амгалан, Б.Баттулга, М.Очирхуяг нар тодорсон бол “Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор “Баясгалант Бат-Очир” ХХК  шалгарлаа. 

           Мөн сар шинийн босгон дээр 2023 оны Орхон аймгийн баяр наадмын шагайн харвааны тэргүүн байрын шагналт “Оюу Аргай” багийн харваач Уламбаярын Нэмэхбаяр, Болдбаатарын Батбаатар, Эрдэнэбатын Галданжамц, Далхаагийн Бат-Эрдэнэ, Жигжидсүрэнгийн Шаравдорж, Тэгшээгийн Мөнхбат, Гүррагчаагийн Алт-Очир нар “Аймгийн гоц мэргэн” цол

Жаргалант сумын уяач Баярмагнай овогтой Эрдэнэбаатар

Эрдэнэтийн унага галын уяач Дашням овогтой Батхишиг

Баян-Өндөр сумын уяач Бадамсамбуу овогтой Ганзоригт

Жаргалант сумын уяач Баярсайхан овогтой Төгөлдөр

Засагт Хан галын уяач Цэрэндондов овогтой Ариунбаяр

Баян-Өндөр сумын уяач Даваа овогтой Амарсанаа

Ээлт-Өлгий галын уяач Лхагва овогтой Давааням нар “Аймгийн алдарт уяач” цол,  

14-р сургуулийн 3-р ангийн сурагч Н.Гэрэлт-Од

18-р сургууль 7-р ангийн сурагч Ч.Чинхүслэн

20-р сургууль 8-р анги сурагч Б.Цэнд-Очир

Жаргалант сумын сургуулийн 3-р ангийн сурагч Б.Улсболд

15-р сургуулийн 7-р ангийн сурагч Б.Баасандорж нар “Оны шилдэг уралдаанч хүүхэд”-ээр  тус тус шалгарч Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жилийн отгон өдөр шагналаа гардан авлаа. 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.