Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН

Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг зорьсон хоёр монгол уулчин осолдож, амиа алдсан. Тодруулбал, Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар өнгөрсөн сард дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарах аялалдаа гарсан. Гэсэн ч аяллын явцад багийн гишүүн Д.Отгонхүүгийн бие муудаж, авиралтаа зогсоодог байдаг. Харин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар авиралтаа үргэлжлүүлж, Эверестийн оргилд гарсан ч буух замдаа осолдож амиа алдсан билээ. Тухайн үед монгол уулчдыг хүчилтөрөгч хэрэглээгүй, хөтөч болон шерпагийн тусламжгүйгээр цаг агаарын мэдээлэл авсан ч зөрж авирсан тухай мэдээлээд байсан. Тэгвэл энэ тухай болон зарим асуудлаар Эверестийн зорьсон уулчдын багийн ахлагч Д.Отгонхүү цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.

                             Тэрбээр “Багийнхаа ахлагчийн хувьд сайхан ахыгаа болон сайн найзыгаа Эверест ууланд үлдээгээд ирсэнд намайг уучлаарай. Ц.Өсөхжаргал ахынхаа болон Л.Пүрэвсүрэн найзынхаа гэр бүл болон найз нөхөд таньдаг бүх хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлал гуйж байна. Та хоёртойгоо оргил хүртэл хамт авирч чадаагүй дээ, сүүлийн мөч хүртэл нь хамт байж, хамгаалж чадаагүй дээ, эх орондоо эрүүл саруул авчирч чадаагүй дээ үнэхээр их харамсаж байна. Миний хувьд туршлага дутсан, шерпагүй хоёуланг нь дээш нь авируулсан, сүүлийн үеийн байрлал заагч ашиглаагүй, багийн ахлагчийн үүргээ сайн биелүүлээгүй гээд зөндөө алдаа гаргасан. 

Мэдээний сайт болон бусад сошиал хэрэгсэлээр худал мэдээлэл их явж байгаа болохоор миний хувьд авиралтын үнэн зөв, бодит мэдээллийг товчхон бичье.

Эверест бол уулчин хүн болгоны л мөрөөдөл байдаг. Ууланд авирч эхэлснээс хойш хүн болгон л Эверестэд авирч оргилд гарахыг л мөрөөддөг. Манай багийн хувьд бол өнгөрсөн жилээс Эверестэд авирах төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажилдаа орсон. Ууланд дан ганц эр зоригоор авирдаггүй ээ. Тухайн ууланд авирахаар бодож эхэлснээс хойш, бэлтгэлийн төлөвлөгөө, авиралтын төлөвлөгөө, авиралтын зам болон, авиралтын төрлөө сонгож, өмнө нь авирч байсан хүмүүсийн мэдээлэл авдаг. Мөн өмнө нь авирч байсан манай уулчдад үйлчилж байсан “8К” компанийг сонгосон. “8К” компаниас үндсэн отгийн бүх үйлчилгээ, хоёрдугаар отгийн хоол майхан, 3-4 дүгээр отог дээр зөвхөн майхан ашиглах үйлчилгээг авахаар тохирсон билээ. Бид гурав ийм л төлөвлөгөөгөөр явсан. Манай багийн хувьд сайн судлаж үзээд шерпагүй буюу хөтөчгүй, Ц.Өсөхжаргал ахын хувьд хүчилтөрөгчтэй, Л.Пүрэвсүрэн бид хоёр хүчилтөрөгчгүй авирахаар зорьсон. Бид гурав бүх шийдвэрээ байнга ярилцаж гаргадаг байсан.

                            Дөрөвдүгээр сарын 5нд “Жи Си Ай” клубийн зургаан гишүүн, Улаанбаатар аялагч клубийн нэг гишүүн маань бид гурвыг Эверестийн үндсэн отог хүртэл гаргаж өгөхөөр цуг явсан. Дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс үндсэн отог хүртэлх явах алхалт маань эхэлсэн. Замдаа зүүн Лобуче оргилд гарахаар бас төлөвлөсөн. Дөрөвдүгээр сарын 15нд Гималайн нурууны зүүн ЛОБУЧЕ /6165 метр/ өндөр оргилд хоёр шерпагийн хамт нийтдээ есөн хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Лобуче оргил өндөрт дасах болон биеийн бэлтгэлд сайн нөлөөлсөн. Авиралтын дараа бүгдээрээ үндсэн отог дээр очиж, бусад багийн гишүүд маань буцаж, бид гурав авиралтаа хийхээр үндсэн отог дээр үлдсэн. Авирах хүртэл уул аргадах Пуржа ёслол, Хумбу мөсөн голын нэг удаагийн бэлтгэл, өндөрт биеэ дасгах хоёр удаагийн бэлтгэл хийсэн. Хоёр дахь удаагийн бэлтгэлээр гуравдугаар отог буюу 7200 метр хүртэл бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн хугацаанд хумбу мөсөн голын хана нурах, Лхоцегийн нүүрнээс чулуу нурах гэх мэт эрсдэл гарч байсан.

“8К” компаниас зарим мэдээллийг буруу өгсөн байсан. Буруу мэдэээлэл дээр бас залруулга хийе.

I. “8К” компаниас 100 хувь үнэгүй шерпа санал болгоогүй ээ. Авирах боломжтой шерпа олдвол компанийн нэмэлт төлбөр авахгүйгээр, шерпаны гарын мөнгө болох 2500 ам.доллар болон авиралтын үед хөтчийн зарцуулсан хүчилтөрөгчийн мөнгийг төлөөд шерпа авч болно гэж хэлсэн. Манай багийн хувьд бол авиралт эхлэхээс өмнө шерпагүй авирна гэж төлөвлөсөн. Хэрвээ бэлтгэлийн үед бие дасахгүй хэцүү байвал, авиралтын үед шерпатай авирна гэж ярилцсан байсан. Хэрвээ шерпа авахаар байсан бол мөнгө нь ч гэсэн хангалттай байсан. Мөнгөгүй байсан болохоор шерпа аваагүй гэдэг ойлголт буруу. Өндөр авалтын бэлтгэлийн үед гурвуулаа биеийн бэлтгэл болон сэтгэл санааны бэлтгэл сайн байсан болохоор шерпа аваагүй юм.

II. Цаг агаар муу байхад зөрөөд явсан гэсэн байсан. Энэ мэдээлэл ч гэсэн бас худлаа. Бид гурав цаг агаарын мэдээ хараад, “8К” захирал Лакпагаас цаг агаарыг нягталж асуугаад тавдугаар сарын 8-нд үндсэн отгоос гарахаар төлөвлөсөн байсан. Харин тавдугаар сарын 8-ны өдөр Лакпа тавдугаар сарын 9-ний өдөр гараарай гэсэн. Тавдугаар сарын 9-ний орой үндсэн отгоос хөдөлсөн. Хамгийн сүүлд цаг агаар харахад тавдугаар сарын 13нд цаг агаар сайхан, цэлмэг, оргил дээр салхины 35-40км/цагийн хурдтай байсан. Тавдугаар сарын 12-17 хүртэл цаг агаарын мэдээ, салхины хурд зөрж байсан.

III. Өсөхөө ахын хувьд Непалд очихоос өмнө дөрвөн хүчилтөрөгч захиалсан байсан. Хүчилтөрөгчөө бүгдийг нь дөрөвдүгээр отгоос авахаар тохирсон байсан. Пүүжээ хамгийн эхний өндөр авалтын дараа үндсэн отгоос хоёр хүчилтөрөгч авсан. Дөрөвдүгээр отгоос дээш 4-5 ширхэг хүчилтөрөгчтэй авирсан.

                        Тавдугаар сарын 9-ны орой 23:10 цагаас үндсэн отгоос хөдөлсөн. Үндсэн отгоос шөнөжингөө Хумбу мөсөн голоор явж, нэгдүгээр отог дээр үүрээр очиж хэсэг унтаад цааш хоёрдугаар отог дээр тавдугаар сарын 10-ны өдөр очсон. Өмнөх бэлтгэл дээр мишок болон авиралтын комбинзон, бусад хэрэгтэй зүйлээ хоёрдугаар отог дээр авчирсан байсан. Оройн хоолны дараа бид гурав амрахаар хэвтсэн. Миний хувьд зүрхнээс болоод тэр шөнө ерөөсөө унтаж чадаагүй ээ. Эм уусан ч зүгээр болоогүй. Дээр нь бас хоолны дуршил нэлээн буурсан.

Тавдугаар сарын 11-ний өглөөний цай уусны дараа бүх ачаагаа бэлтгээд гуравдугаар отог руу хөдөлсөн. Ачаа 20 орчим кг байсан. Ачаа хүнд болохоор нэлээн удаан алхсан. Гуравдугаар отог дээр Өсөхөө ах түрүүлж очиж, Пүүжээ бид хоёр 40 орчим минутын дараа очсон. Пүүжээ намайг хүлээж нэлээн удаан явсан. Бид хоёр хүчилтөрөгч үүрсэн болохоор ачаа хүнд байсан. Гуравдугаар отогт очиход “8К” компанийн нэг майхан барьсан байсан.

Эхлээд Пүүжээ маань цай буцалгаад, дараа нь Монголоос авчирсан шуузаараа шөл хийсэн. Тухайн үед найзынхаа хийсэн хамгийн сүүлийн хоол гэж даанч санаагүй ээ. Тэр шөл бол үнэхээр гоё амттай байсан. Оройн хоолоо идсэний дараа амрахаар хэвтсэн. Миний хувьд бас л сайн амарч чадаагүй ээ, манай хоёр ч гэсэн ойр ойрхон сэрээд л босох цаг болсон.

Тавдугаар сарын 12-ны шөнө авч явах зүйлсээ цүнхэндээ хийгээд, Өсөхөө ахын хүчилтөрөгчийг гуравдугаар отгоос хэрэглүүлж эхэлсэн. Үндсэн отгоос гараад манай хоёрын ядралт гайгүй, өндрийн нөлөөнд ч бага орж байсан. Хоёр хоног сайн амраагүй байсан болохоор миний бие нэлээн суларсан, алхах тусам ядарч, зүрхний цохилт нэлээн нэмэгдэж байлаа. Өглөө 08:00 цагийн үед 7400 метрийн орчимд зүрхний цохилт нэлээн хүчтэй болсны улмаас 5-10 секунд манарсан. Цас бага зэрэг бударч, салхитай үед шилээ авч зүүснээс болоод нүднээс нулимс гарч эхэлсэн. Тухайн мөчид бодсоны эцэст буухаар болсон. Дээшээ 20 орчим метр өгсөж Өсөхөө ах, Пүүжээ хоёр дээрээ очсон. Манай хоёр инээгээд “Зүгээр үү” гээд сууж байсан. Би хэсэг амьсгаа аваад биеийн байдлаас болоод цаашаа явж чадахгүй, буух болсноо хэлсэн. Бас ядарч, өндөрт их орж байвал цуг буух уу гэж асуусан. Манай хоёр ч юм хэлээгүй ээ. Тухайн үед буухгүй гэдгийг би ч гэсэн мэдэж байсан. Яагаад гэвэл манай хоёрын биеийн байдал сайн, өндөрт ч бага орж, оргил хүртэл авираад бууж ирэх чадалтайг нь би ч гэсэн сайн мэдэж байсан.

                           Пүүжээгээс “Хүчилтөрөгчөө хэрэглэхгүй юм уу” гэж асуухад бие сайн, өндөрт орох нь гайгүй болохоор дөрөвдүгээр отог хүртэл хэрэглэхгүй гэсэн. Хойно хүмүүс ирсэн түгжрэл үүсгээд байсан болохоор удаан ярилцаж сууж чадаагүй ээ. Өсөхөө ах түрүүлээд алхаж байя гээд явсан. Пүүжээд гар станцаа, нэмэлт нэг баттарейтэй гаргаж өгөөд явуулсан даа. “Бусад хүнээс битгий тасраарай. Цугтаа яваарай” гээд захиад л явуулсан даа. Пүүжээ маань “Бүр болохгүй бол бид хоёр буугаад ирнэ ээ” гээд л инээгээд л явсан даа. Тухайн үед нийтдээ 50-60 орчим хүн дөрөвдүгээр отог руу авирч байсан. Бид гурав тавдугаар сарын 12-ны өдөр өглөөний 08:00 цагт 7400 метрийн орчмоос л салсан даа. Харин манай хоёр дөрөвдүгээр отог буюу 7965 метрт өдрийн 13:40 минутын очсон байсан. Гуравдугаар отгоос дөрөвдүгээр отог хүртэл 11-12 цаг зарцуулдаг, зам нь нэлээн урт байдаг. Манай хоёрын хувьд 10 цаг зарцуулсан байсан. Энэ нь ядралт багатай дөрөвдүгээр отог дээр очсон байсан гэсэн үг. Миний хувьд тавдугаар сарын 12-ны орой хоёрдугаар отог дээр бууж ирсэн. Орой станцаар холбогдох гээд дуудсан боловч даанч хариу өгөхгүй байсан. Орой дөрөвдүгээр отог дээр хэдхэн цаг амраад авиралт эхэлсэн гэдгийг мэдэж байсан. Орой хариу өгөхгүй болохоор өглөө дахиж холбогдоё гэж бодсон.

Тавдугаар сарын 13-ны өглөө 08:45 цагийн үед “Seven summit Treks” компанийн бууж байгаа хүмүүстээ “South summit” буюу 8600 метрийн өндөрт таарсан байсан. Тухайн үед манай хоёр дээшээ авирч байсан. Хоёулаа хүчилтөрөгчөө хэрэглээд авирч байсан гэж хэлсэн. Буухад зөрсөн Тенди гэдэг шерпагаас асуухад ядралт гайгүй авирч байсан гэж хэлсэн. Үүнээс гурван цагийн дараа 11:57 цагт дэлхийн дээвээр Эверестийн оргилд гарсан. Өсөхөө ах, Пүүжээ хоёр маань Эверестэд авирах, оргилд гарахын тулд маш их бэлтгэл хийж, маш их тэсвэр тэвчээр гаргаж хүсэл мөрөөдөлдөө хүрсэн. Манай хоёр цаг агаар муудвал, өндөрт орвол заавал оргилд гарахгүйгээр буцаад буугаад ирэх ухаантай уулчид. Бүх зүйл сайн байсан болохоор хүсэл мөрөөдлийнхөө оргилд гарсан. Даанч буух зам нь дардан байсангүй ээ. Та хоёр маань авираад л буух хүчтэй байсан ч Эверестийн салхи илүү хүчтэй байлаа. Магадгүй та хоёр маань бурхны оронд хэрэгтэй байсан болохоор бид бүгдээс аваад явсан байх. Ц.Өсөхжаргал ах, Л.Пүрэвсүрэн найз маань ямар ч нэр алдар, анхдагч байхын төлөө авирдаггүй. Ууланд авирах маш их дуртай, бас хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд авирдаг. Ууланд авирахад маш их эрсдэлтэй ч гэсэн, уулчин хүний хүсэл мөрөөдөл гэдэг илүү агуу.  Та хоёр маань хүн болгонд сайн сайхныг хүсэж, хүн болгонд туслаж дэмждэг, уулзсан хүн болгондоо гэрэл цацруулж,  урам зориг өгдөг байсан. Та хоёроороо үргэлж бахархаж, дурсаж санаж явах болноо. 

Сайхан ахыгаа, сайн найзыгаа маш их санаж, та хоёрынхоо орон зайг маш ихээр үгүйлж байна” гэжээ.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Монгол улсын Гавьяат хуульч Сандагийн Цэгмэдийг Орхон аймгийн  ХҮНДЭТ ИРГЭН-ээр шалгарууллаа
ХУРАЛДААНЫ ДЭГИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
“Дижитал хот” зөвлөгөөн боллоо
Долоодугаар хорооллын төлөвлөлттэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа
Их залуу багт дахин төлөвлөлтөөр барилгажуулна
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Орхон аймгийн 2024 оны төсвийн тодотголыг баталлаа
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив