Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Олон нийтэд хохирол учруулах эрсдэлтэй 9 ШТС-ыг хэзээ нүүлгэн шилжүүлэх вэ?

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй шатахуун болон хийн шингэрүүлсэн түлш түгээх станцуудын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор аймгийн засаг даргын захирамжийн дагуу нийт 29 байрш

Олон нийтэд хохирол учруулах эрсдэлтэй 9 ШТС-ыг хэзээ нүүлгэн шилжүүлэх вэ?
Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй шатахуун болон хийн шингэрүүлсэн түлш түгээх станцуудын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор аймгийн засаг даргын захирамжийн дагуу нийт 29 байршлын ШТС-д шалгалт хийсэн. Үзлэгт хамрагдсан аж ахуй нэгжүүдийн 18 байрши дахь ШТС-ыг илэрсэн алдаа зөрчлийг арилган, цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзсэн. Харин холбогдох хуулиуд, норм стандартын зөрчилтэй, иргэд олон нийтэд аюултай бүсэд байрлах өндөр эрсдэлтэй 6 аж ахуй нэгжийн 9 байршил дахь ШТС-ыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж ажлын хэсгийн бүрэлдэхүүн үзжээ. Үүнд дараах ШТС-ууд хамаарагдаж байна. Аймгийн Онцгой байдлын зүүн урд байрлах “Юни Газ” ХХК-ийн АХЦС-1 Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд байрлах “Петровис Ник” ХХК-ийн ШТС-2, “Юни Газ” ХХК АХЦС-2 100 айлын урд байрлах "Магнай трейд" ХХК ШТС-31 Наран баг, 3-р сургуулийн урд байрлах “Содмонгол Групп” ХХК-ийн ШТС-25 Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд байрлах “Чес Газ” ХХК-ийн АХЦС Зэст баг, Барилгачдын талбайд байрлах “Петровис Ник” ХХК-ийн ШТС-1 Их хаадын зүүн урд байрлах “Содмонгол Групп” ХХК-ийн ШТС-54 100 айлын урд байрлах “Шунхлай Петролиум” ХХК-ийн ШТС-2 Бараан зах, Эрдэнэт их дэлгүүрийн урд байрлах “Магнай Трейд” ХХК-ийн ШТС-44  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.