Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулна хэмээн мөнгө авсан гэв

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зарим удирдлагуудтай хамааралтай этгээдүүд тогтсон үнэ тарифаар бусдыг зуучилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулна хэмээн мөнгө авсан байж

Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулна хэмээн мөнгө авсан гэв
 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зарим удирдлагуудтай хамааралтай этгээдүүд тогтсон үнэ тарифаар бусдыг зуучилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулна хэмээн мөнгө авсан байж болзошгүй. Ийм шалтгаанаар зарим иргэд цаг хугацаа, санхүүгээр хохироод зогсохгүй, улмаар төрийн өмчийн чухал байгууллагын боловсон хүчин, хүний нөөцийн бодлогыг алдагдуулж байх магадлалтай.    Бидэнд ирүүлсэн мэдээллээр Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын нэр бүхий албаны дарга удирдлагуудтай ах дүүгийн барилдлагатай гэх иргэн Ганбаатар овогтой Баярсайхан нь иргэн н.У-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө хэмээн 2021-2023 оны 3 сар хүртэл нийт 12 сая төгрөг авчээ. Ингэхдээ 2021 оны 7 сарын 26-нд урьдчилгаа “Таван сая” төгрөг, 2023.03.14 ний өдөр “Долоон сая” төгрөг тус тус дансаараа авсан баримтыг та харж байна. 387322676_227547696742887_7623569388627881829_n385397298_315986724405003_5094163832565340000_n Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 07-нд 88....11 гэсэн дугаараас О гэгч эмэгтэй мөнгөө өгсөн иргэн н.У-ийн утасруу холбогдож, “Д.Үүрийнтуяа захирал чамайг мэдэж байгаа. Хамгийн ойрын ажлын орон тоо зарлагдахад чамайг дуудна. Би Г.Баярсайханаас ГУРВАН САЯ төгрөг л авсан. Авах ёстой мөнгөө л авсан" гэж хэлсэн тухай эх сурвалж ярилаа. Үүнээс хойш учир байдал бишдсэн тул ажилд орох гэсэн хүмүүс мөнгөө нэхжээ. Улмаар өнгөрсөн зуны улсын баяр наадмын дараа “Таван сая” төгрөгөө арай гэж буцаан авсан гэнэ. Харин үлдсэн мөнгөө өнөөдрийг хүртэл аваагүй байна.   Г.Баярсайхан, иргэн О гэх эмэгтэй, Д.Үүрийнтуяа нар ямар хамааралтай вэ? Ийм аргаар хичнээн хүн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилд орж, хэд нь хохирч үлдсэн бэ?...      Олон нийтэд нээлттэй мэдээллээр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга явуулдаг гэдэг. Энэ тухай ч 2019.11.20-ны өдөр erdenettoday.mn буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан ёсны вэб сайтын нийтлэлээс харж болно. \/Дараах холбоосоор үзнэ үү: https:\/\/www.erdenetmc.mn\/index.php\/news\/343 \/   Иргэнийг ажилд авах, хүний нөөц бүрдүүлэх журмыг дараах линкээр үзнэ үү https:\/\/www.erdenetmc.mn\/human-resource\/cont-result   Үүнд дарга удирдлага, тэдгээрийн хамаарал бүхий найз нөхдийн ашиг сонирхол, авлигал байна уу? Улмаар ТӨҮГ-ын хүний нөөцийн бодлого алдагдсан эсэхэд хууль, хяналтын байгууллага, АТГ шалгалт хийх шаардлагатай байна.   Үргэлжлэл бий...    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.