Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Эрдэнэтчүүд "Наурызын баяр"-аар "Бүргэдийн баяр-2023" тэмцээн зохион байгуулна

Эрдэнэтэд 800 орчим Казах үндэстэн ажиллаж, хөдөлмөрлөн амьдардаг. Иймээс Наурызын баяраар“Бүргэдийн баяр-2023” арга хэмжээг аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран зохи

Эрдэнэтчүүд "Наурызын баяр"-аар "Бүргэдийн баяр-2023" тэмцээн зохион байгуулна
    Эрдэнэтэд 800 орчим Казах үндэстэн ажиллаж, хөдөлмөрлөн амьдардаг. Иймээс Наурызын баяраар   “Бүргэдийн баяр-2023” арга хэмжээг аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна.  Баярын үеэр Казах түмний ёс заншил, өв уламжлал, соёлыг олон нийтэд сурталчилан таниулахыг зорилгоо болгожээ.   Юнескогийн Соёлын биет бус өвд 2010 онд албан ёсоор бүртгэгдсэн уг соёл, уламжлал нь  "Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухаан" бөгөөд “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.  Бүргэдийн баярыг тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад манай аймагт зохион байгуулахад ч мөн уламжлалаа хадгалан, бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьдтойгоо оролцох юм.  Мөн сургасан бүргэдээр  ангийн чихмэл бариулах, морьт эрчүүд тулам булаалдах гэх зэргээр тэмцээн үргэлжилж, шилдгүүдээ тодруулна. Тэмцээн энэ сарын 18-ны өдөр болно.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.