Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас санаачилсан Тэгш боломж хөгжлийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих” танхимын нээлт өнөөдөр боллоо.Анхдагч илгээлтийн эздийн өдрийг угтан ерөнхий боловсролын XX сургууль дээр хүүхдийн хөгжлийг дэмжих танхимыг хүлээлгэн өглөө.
Хөгжийн бэрхшээлээс үл хамааран хүүхэд бүр боловсролын үйлчилгээг, тэгш хүртээмжтэй авах ёстой гэж үзэн боловсролын үйлчилгээг авч чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулах юм.
ЗДТГ, БШУГ хамтран орон нутгийн санхүүжилтээр "Тэгш боломж" төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй хүүхэд байдгаас ЕБС-д 177 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролд 30 хүүхэд үүнээс хамрагдаж чадахгүй 120 гаруй хүүхэд байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын дэмжлэг үзүүлэх танхимыг I, VII, XX -р сургуульд тус тус байгуулсан юм. Сонсгол болон хараа, оюуны бэрхшээлтэй хүүхдүүд сурч хөгжихөд нь зориулж сүүлийн үеийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр ханган тохижуулжээ.

Сэтгэгдлүүд 0