БОАЖЯ,"НҮБ-ын Хүүхдийн сан", Орхон аймгийн ЗДТГ гурвалсан санамж бичиг байгуулав
НҮБ-ын Хүүхдийн сан", БОАЖЯ, Орхон аймгийн ЗДТГ 2027 он хүртэл агаарын чанар сайжруулах, "Эко ногоон хот" болох, хүлэмжийн хийг тэглэхэд хамтран ажиллана.
Мөн гэр бүл, хүүхдийн эрх, хөгжил хамгаалал, сурч боловсрох орчныг сайжруулах, хүүхэд эмэгтэйчүүд, жендерийн ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг салбар бүрт чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
Чиглэл тус бүрээр дурьдвал,
Эрүүл мэндийн чиглэлээр – Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх
Боловсролын салбарт – Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн орчныг стандартад нийцүүлэх, Цахим боловсролыг хөгжүүлэх, өсвөр насны хөгжил оролцоог нэмэгдүүлэх
Хүүхэд хамгааллын чиглэлээр - Хүүхдийн эсрэг үйлдэгддэг цахим болон оффлайн хүчирхийллийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн ажилтанг чадавхжуулах хандлага зан төлөвт чиглэх
Ус, ариун цэвэр, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлт – Стандартын шаардлага хангасан ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж бүхий үйлчилгээнд хамрагдсан хүн амын эзлэх хувийг нэмэгдүүлэхэд орон нутагт дэмжлэг үзүүлэх, Монгол гэрийн дулаалга, халаалтын бүтээгдэхүүнийг гэрт амьдардаг айл өрхүүдэд нэвтрүүлэх, нүүрс хүчлийн хийн ялгарал багатай технологи нэвтрүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг ажлууд төлөвлөгдөөд байгаа юм.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.