Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Тавантолгой түлш” ххк-ийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцно

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАРИМ АЖЛЫН БАЙРЫГ ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ НӨХЦӨЛД ТООЦНО “Тавантолгой түлш” ХХК-ийн зарим ажлын байранд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцө

Тавантолгой   түлш” ххк-ийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцно
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАРИМ АЖЛЫН БАЙРЫГ ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ НӨХЦӨЛД ТООЦНО ✅“Тавантолгой түлш” ХХК-ийн зарим ажлын байранд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулах асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөл, компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй удирдлагуудтай уулзлаа. ✅Хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох ажлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар компанийн Захиргаа удирдлагын албаны дарга Э.Ууганцэцэг танилцуулсан юм. Тэрбээр “Хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр 2021.10.25 – 2021.11.02 – ны өдрийг хүртэл 21 ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгүүлэн, ирүүлсэн зөвлөмж, тайланд үндэслэн гүйцэтгэх захирлаар батлуусан ажлын хэсэг, удирдамж, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэн ажиллаж байна. ✅Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх 92 ажлын байранд 1793 ажилтан байгаагаас 2022 онд 30 ажлын байранд үнэлгээ хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна” гэв. ✅Дээрх ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсийг Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулснаар эхний таван жилд 102, арван жилийн хугацаанд 153 хүн тэтгэвэрт гарах судалгаа байгаа юм. ✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хүнд хүчир ажлыг амаргүй нөхцөлд хийж байгаа ажилчдын хөдөлмөрийн нөхцлийг тодорхой болгох асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй байгааг холбогдох салбарынханд уламжлав. ✅“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчдын зарим ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулснаар тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, цалин нэмэгдэх, амралтын хугацаа уртсах боломжтой юм. ✅Хөдөлмөрийн үндэсний зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж Тавантолгой түлш ХХК-ийн зарим ажлын байр, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.