Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

"Цэвэр агаар, үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний саналыг боловсруулах, хэлэлцүүлэг уулзалтыг хамтран зохион байгуулж, салбар хоорондын мэдээ, мэдээллийг сонсож ажиллаа

✅️Азийн хөгжлийн банкны "Агаарын чанарыг сайжруулах, мэдлэг үйл ажиллагааг бэхжүүлэх" төслийн баг Орхон аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр'Цэвэр агаар, үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний саналы

"Цэвэр агаар, үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний саналыг боловсруулах, хэлэлцүүлэг уулзалтыг хамтран зохион байгуулж, салбар хоорондын мэдээ, мэдээллийг сонсож ажиллаа
✅️Азийн хөгжлийн банкны "Агаарын чанарыг сайжруулах, мэдлэг үйл ажиллагааг бэхжүүлэх" төслийн баг Орхон аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  'Цэвэр агаар, үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний саналыг боловсруулах, хэлэлцүүлэг уулзалтыг хамтран зохион байгуулж, салбар хоорондын мэдээ, мэдээллийг сонсож ажиллаа. ✅Агаарын бохирдлыг бууруулахад зам тээвэр, үйлдвэрлэл аж ахуй,  эрчим хүчний байгууллага, яндан зуух бүхий гэр хорооллын  бүсэд  ямар ямар үйл ажиллагааг ойрын болон дунд, урт хугацаанд хэрхэн зохион байгуулах, түүнд шаардагдах төсөв, санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлох,  төр хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, иргэдийн оролцоог тэгш хангах, уялдаа зэрэг асуудлуудыг хэлэлцүүллээ. ✅️ Цэвэр агаар үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдах, мөн төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээ, төслийн санхүүжилтийг тодорхой болгох  эхлэл ийнхүү тавигдаж хамтын ажиллагаа бэхжиж байна . ✅️ Түүнчлэн БОАЖ сайд, ОББҮХ -ны даргын тушаалын хавсралт төлөвлөгөөнд тусгагдсан ажил, агаарын чанарыг сайжруулах, бохирдлыг бууруулахтай холбоотой өгсөн үүрэг чиглэлд уялдуулах асуудлыг энэ удаагийн уулзалтад онцоллоо.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.