Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хуримтлагдсан эзэнгүй хур хог хаягдлын цэвэрлэх ажлыг 2022 оны 05-р сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна

️Орхон, Булган аймгийн хилийн бүс нутаг, Эрдэнэт хотын эргэн тойронд дахь уулын гуу жалга болон Хангал, Эрдэнэт голуудын гольдрил дагуу хуримтлагдсан эзэнгүй хур хог хаягдлын цэвэрлэх ажлыг 2022 оны 0

Хуримтлагдсан  эзэнгүй хур хог хаягдлын цэвэрлэх ажлыг 2022 оны 05-р сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна
️Орхон, Булган аймгийн хилийн бүс нутаг, Эрдэнэт хотын эргэн тойронд дахь уулын гуу жалга болон Хангал, Эрдэнэт голуудын гольдрил дагуу хуримтлагдсан эзэнгүй хур хог хаягдлын цэвэрлэх ажлыг 2022 оны 05-р сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Цэвэрлэгээний ажлын хүрээнд нийт 44 цэгт хуримтлагдсан 939 м3 хог хаягдлыг цэвэрлэж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран 20 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ -ын 23 цехийн 235 ажилтан ачигч 3, ачааны автомашин 5 техник хэрэгслээр Хангал голын гольдрил дагуух 11км газрын 243га газар, голын усанд хуримтлагдсан 255 гаруй м3 хог хаягдлыг цэвэрлэж нэгдсэн цэгт буулгалаа.                                                                                               ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.