Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Иргэд орон нутгийн агаарын чанарын мэдээг хардаг боллоо

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хаягдлын сан нь агаар орчны бохирдлын нэг эх үүсвэр болж байгаа билээ. Хаягдлын сангийн цагаан тоосны дэгдэлт, орчны агаарын чанарыг шуурхай, тогтмол хянах үүднээс агаарын ч

Иргэд  орон нутгийн агаарын чанарын мэдээг хардаг боллоо
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хаягдлын сан нь агаар орчны бохирдлын нэг эх үүсвэр болж байгаа билээ. Хаягдлын сангийн цагаан тоосны дэгдэлт, орчны агаарын чанарыг шуурхай, тогтмол хянах үүднээс агаарын чанарын автомат суурин харуулыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГазараас суурилуулсан. Уг станц нь агаарын чанарыг PM2.5, PM10 тоосонцрын үзүүлэлтүүдээр хэмжих бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Цаг уур, орчны шинжилгээний газар, Аствишн ХХК-иас Ажлын хэсэг ажиллаж суурин станцын хэмжилтийн мэдээллийг агаарын чанарын Үндэсний нэгдсэн сүлжээ, Agaar.mn вэбсайтад холбох ажлыг амжилттай хийж дуусгалаа. Үүний үр дүнд иргэд олон нийт тухайн станцын ойр орчмын агаарын чанарын мэдээллийг шуурхай мэдэх боломж бүрдэж байна.                                                                                              ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.