Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

ОББҮХ-ны ажлын албанаас мэдээлж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал, захирамж, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 19\/17 тогтоолыг тус

ОББҮХ-ны ажлын албанаас мэдээлж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал, захирамж, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 19\/17 тогтоолыг тус тус үндэслэн “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүс”-ээр түүхий нүүрс тээвэрлэн гарах зөвшөөрөл хүсэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэн БОАЖЯ-ны байрны “Нэг цэгийн үйлчилгээ”-нд албан хүсэлт өгнө үү. I. АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГА Нүүрс тээвэрлэх зөвшөөрөл хүсэхдээ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ: 1.1..Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, түүхий нүүрс худалдан авах гэрээний хуулбар; 1.2.Тээвэрлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар; 2.Нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичигт дараах мэдээллийг тусгана. Үүнд: 2.1. Эрхийн бичгийн хүчинтэй хугацаа; 2.2. Тээвэрлэх хэмжээ, тонн; 2.3. Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, зориулалт, даац; 2.4. Тээвэрлэлтийн маршрут \/тодорхой заасан байх\/; 2.5. Уурхайн нэр; 2.6. Олборлогч аж ахуйн нэгжийн нэр, талбайн байршил; 2.7. Буулгах байршлын мэдээлэл; II. ХУВЬ ХҮН, ИРГЭД та бүхэн Нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг хүсэхдээ дараах дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ: 1. Тээвэрлэгчийн бичиг баримтын хуулбар; 2. Тээвэрлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар; 3. Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, зориулалт, даац \/чиргүүл мөн адил\/; 4. Тээвэрлэх хэмжээ, тонн; 5. Буулгах байршлын мэдээлэл; 6. Тээвэрлэлтийн маршрут \/тодорхой заасан байх\/.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.