Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Цагаан тоосыг Лондонгийн лабораторид шинжлүүлнэ

БОАЖ сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын 2022 оны 04 сарын 22 ны өдрийн А\/134 дүгээр тушаалаар байгуулагдсан үйлдвэрийн цагаан тоосноос сорьц авах ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэр ТӨ

Цагаан тоосыг Лондонгийн лабораторид шинжлүүлнэ
БОАЖ сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын 2022 оны 04 сарын 22 ны өдрийн А\/134 дүгээр тушаалаар байгуулагдсан үйлдвэрийн цагаан тоосноос сорьц авах ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын сан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын Улаантолгой баг зэрэг цагаан тоосны нөлөөллийн бүсэд 15 цэг байршлаас цагаан тоосны сорьцыг тусгай зааврын дагуу авч дуусгалаа.   Сорьц авах үйл ажиллагааг БОАЖЯ-ны ОББҮХороо, БОАЖГ, УЦОШТөвийн Байгаль орчны төв лаборатори, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Мэргэжлийн хяналтын газар, , УЦУОША, Азийн хөгжлийн банкны Агаарын чанарыг сайжруулах мэдлэг болон үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн баг, Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн ТББ, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг оролцогч, сонирхогч бүх талуудын оролцоог ханган зохион байгуулан явуулав.    Азийн хөгжлийн банкны Агаарын чанарыг сайжруулах мэдлэг болон үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн санхүүжилтээр үйлдвэрийн цагаан тоосны сорьц авах энэхүү үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Лондонгийн лабораторид уг 15 сорьцыг шинжлүүлэх юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.