Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ЗОГСООЖ АРИУТГАЛ ХИЙГДЛЭЭ.

Өнгөрсөн 3 сард Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны (ОББҮХ) Ажлын албаныорон нутаг хариуцсанажилтнаар ахлуулсан Ажлын хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 айлын орон сууцны бохи

БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ЗОГСООЖ АРИУТГАЛ ХИЙГДЛЭЭ.
Өнгөрсөн 3 сард Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны (ОББҮХ) Ажлын албаны  орон нутаг хариуцсан ажилтнаар ахлуулсан Ажлын хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 айлын орон сууцны бохирын худаг, Жаргалант сумын ариун цэврийн байгууламжийн бохирын худгаас их хэмжээний бохир ус хальж хөрсний бохирдол үүсгэж улмаар Хангал голыг бохирдуулж байгааг илрүүлэв. ОББҮХ -ны ажлын албаны даргын зүгээс 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022\/81 албан тоот шаардлагыг "Эрдэнэт Ус Дулаан Түгээх Сүлжээ" ОНӨҮГ-т хүргүүллээ.  ✅ Бохирдуулагч эх үүсвэрийг зогсоож, гэмтсэн шугам хоолойг засварлуулав. ✅ Бохирдсон хэсгийг цэвэрлүүлж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэв. ✅ Жаргалант сумын бохирын худгийг засварлуулж, шороон далан байгуулж, бохирыг технологийн карт руу цуглуулах арга хэмжээг авахуулав.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.