ОББҮХ-ноос суурьшлын бүсийг моджуулах төсөл эхлүүллээ
Орон сууцны хороололын сул зай талбай бүрийг бетондохоо больж, мод тарьж ногоон байгууламж бий болгох хэрэгтэй байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний томоохон зорилгын нэг нь суурьшлын бүс болох ард
Орон сууцны хороололын сул зай талбай бүрийг бетондохоо больж, мод тарьж ногоон байгууламж бий болгох хэрэгтэй байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний томоохон зорилгын нэг нь суурьшлын бүс болох ард иргэдийнхээ амьдарч буй орчинг моджуулж, орчныг сайжруулах юм. Бетон талбай ихсэх тусам үер усны эрсдэл нэмэгдэх, халалт нэмэгдэх, орчны үзэмжгүй байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартайг БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ холбогдох албаныханд санууллаа.
Иймд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос суурьшлын бүсийг моджуулах төслийг эхлүүлж байна. Орчноо сайжруулах сонирхол бүхий СӨХ-үүд Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ойн бодлого зохицуулалтын газарт хандаж болох юм байна.
Эх сурвалж: Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0