Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

БОАЖЯ-наас улсын сургууль, цэцэрлэг төлөвлөх боломжит байршлуудыг тодорхой болгохоор ажиллаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, болон БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, БОАЖЯ-ны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалал

БОАЖЯ-наас улсын сургууль, цэцэрлэг төлөвлөх боломжит байршлуудыг тодорхой болгохоор ажиллаж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, болон БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, БОАЖЯ-ны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын ам, Хүүшийн аманд баригдаж байгаа орон сууцны хороолол дунд улсын сургууль, цэцэрлэг төлөвлөх боломжит байршлуудлыг гаргахаар ажиллаж байна.   Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд: Түрээсийн цэцэрлэг Байгууллагын цэцэрлэг Хувийн цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэхэд салбар яамнаас анхаарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн гадна үлдсэн 34 мянган хүүхдээс 22 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгосон байна. Одоо 11 мянган хүүхдийг энэ онд багтаан цэцэрлэгт хамруулах ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлэхээр салбар яамнаас ажлаа эхлүүлээд буй аж. Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүрэгт тухайлбал, Арцатын ам, Хүүшийн аманд баригдаж байгаа орон сууцны хороолол дунд цэцэрлэг, сургууль барих боломжит төлөвлөлт, байршил гэж үзэж байгаа юм байна. Тодруулбал, Арцатын ам, Хүүшийн аманд хувийн сургуулийн зориулалттай баригдсан зургаан сургууль болох \/Jet, Tomyo, British, Харумафүжи\/, улсын төсвийн хөрөнгө оруулалттай 308-р цэцэрлэг, Тусгай боловсролын 63-р сургууль болон Нийслэл, дүүргээс түрээслэх зарчмаар ашиглах боломжтой цэцэрлэгийн байршлуудад албаныхан ажиллажээ.       Ингэснээр ирэх онуудад нийслэлийн Хан-Уул дүүргийн 4, 23, 24-р хороодод хүн ам ихээр суурьшиж буй хэсэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн байршил газрын судалгааг яаралтай гаргаж холбогдох газарт хүргүүлэх;   Газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд сургууль, цэцэрлэг болон ногоон байгууламж төлөвлөгдсөн байдлыг цаашдаа харгалзан үзэх;   Төслийн үйл ажиллагаа хэрэгжиж дууссан, хэрэгжүүлж буй төслүүдэд бусал \/түрээсийн\/ хэлбэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн нэмэгдүүлэх боломжтой байршлын судалгааг эцэслэн гаргаж, холбогдох газруудад хүргүүлэх үүрэг даалгаварыг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж холбогдох албаныханд  өгчээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.