Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

2022-2023 онд хэрэгжих “Жишиг баг”, “Жишиг эко баг“ төслийн ажлын хэсэг уулзлаа

Орхон аймагт “Жишиг баг”, “Жишиг эко баг,“ “Смарт эзэд”, “Үйлдвэрлэгч баг” төслийг 2022-2023 онд хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг энэ оны улсын төсө

2022-2023 онд хэрэгжих “Жишиг баг”, “Жишиг эко баг“ төслийн ажлын хэсэг уулзлаа
  Орхон аймагт “Жишиг баг”, “Жишиг эко баг,“ “Смарт эзэд”, “Үйлдвэрлэгч баг” төслийг 2022-2023 онд хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг энэ оны улсын төсөвт суулгасан. Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан  ажлын хэсэг өнөөдөр анхны уулзалтаа хийж, төслийн талаар санал солилцжээ.    “Жишиг эко баг”, “Жишиг баг”  төслөөр  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, ажлын байраар хангах бол  “Смарт эзэд” хөтөлбөр,  “Үйлдвэрлэгч баг” төсөл нь бизнес эрхлэгчдийг дэмжих юм. Төслийн нийт өртөг 4.6 тэрбум төгрөг байх бөгөөд үр дүнд нь Орхон аймагт 1000 иргэн ажлын байртай болж өрхийн орлого нэмэгдэх,  бүтээгдэхүүн үйлчилгээ кластераар хөгжих зэрэг олон талын үр дүн гарна гэх мэдээллийг төслийн багийнхан өглөө.     
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.