Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Нийслэл рүү 15 машинаар 551 шуудай нүүрс оруулахаар завдсаныг илрүүлжээ.

"Таван толгой түлш" компани өдөр тутамд 3,500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр "Таван толгой түлш" ХХК-ийнХэрэглэ

Нийслэл рүү 15 машинаар 551 шуудай нүүрс оруулахаар завдсаныг илрүүлжээ.
"Таван толгой түлш" компани өдөр тутамд 3,500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр "Таван толгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал танилцууллаа.    “Тус компани хэрэглэгчдээс ирсэн 5,100 тонн түлшний захиалгыг бүрэн нийлүүлсэн. Одоогийн байдлаар манай компанийн 16 шугам хэвийн ажиллаж, нийлүүлэлт хийж, 19,500 тонн түлшний нөөцтэй байна” гэлээ. Түүнчлэн өнгөрсөн хоёр долоо хоногт 15 машинаар 551 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан үйлдэл гарсан байна. Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулж ирэхээр завдаж буй тохиолдол гарсаар байгааг шалгаж, тодруулах үүргийг Хотын даргын зүгээс холбогдох албаныханд өгчээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.