Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Нүүрсний салбарыхан дунд "Жишиг үнэ ба АМНАТ” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд өнөөдөр"Жишиг үнэ ба АМНАТ” сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ. БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний үнэ өсч байгаа ч Монгол Улс дэд бүтэц, хил гаалийн асуу

Нүүрсний салбарыхан дунд "Жишиг үнэ ба АМНАТ” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд өнөөдөр  "Жишиг үнэ ба АМНАТ” сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ. БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний үнэ өсч байгаа ч Монгол Улс дэд бүтэц, хил гаалийн асуудлаас болж зах зээлээс тусгаарлагдаж, ашиг хүртэж чадахгүй байгаа юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох жишиг үнийг хэт өндрөөр тооцож байгаа нь аж ахуйн нэгжүүдийг алдагдалд оруулж, зарим төрлийн нүүрсний олборлолтыг зогсооход хүргэж буй билээ. Иймд цар тахлын хүнд үед тохирсон гарц гаргалгаа олох зорилгоор “Жишиг үнэ ба АМНАТ” сэдвээр өрнөж буй энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцож байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.