"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ: Импортыг орлогч ААН-үүдийг дэмжинэ
Орхон аймагт “Эрдэнэт хөгжил-2021” эдийн засгийн форумын хамтран зохион байгуулагчаар "Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГоролцож байна. Мөн үйлдвэрлэгчААН-үүдэдимпортыг орлох боломжтой, Эрдэнэт үйлдвэрт
Орхон аймагт “Эрдэнэт хөгжил-2021” эдийн засгийн форумын хамтран зохион байгуулагчаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ оролцож байна. Мөн үйлдвэрлэгч ААН-үүдэд импортыг орлох боломжтой, Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэх хэрэгцээ, шаардлагатай бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан байна.
2020 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Орхон аймгийн аж ахуй нэгжүүдтэй 33.7 тэрбум төгрөгийн 235 гэрээ байгуулсан. Үүнээс үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй 18 гэрээ байгуулж, 5.7 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байдаг. Цаашид Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн хүрээнд аль болох орон нутгиин, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг барьж байна. Иймээс худалдан авалт хийх боломжтой, импортыг орлох бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, үйлдвэрлэгчдийг дэмжих санаагаар “Эрдэнэт хөгжил-2021” эдийн засгийн форумд оролцож байна.
Тухайлбал ган бөөрөнцөг,тэсэлгээний материал, түүхий резин, амны хаалт, лед гэрэл, хүнсний ногоо, мах, сүүн бүтээгдэхүүн, ариун цэврийн цаас зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, дотоодын үйлдвэрлэгч, ААН-ийг дэмжин хамтран ажилладаг. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаанд эрэлт хэрэгцээтэй эдгээр бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэж, нийлүүлэх бүрэн боломжтой юм байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0