Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Д.Батлут:Технологийн хөгжлөөр эдийн засгийн хүндрэлийг даван туулна

Судалгаа, шинжилгээний үр дүн, технологи, инновацийн төслүүдийг үйлдвэрлэл, нийтийн үйлчилгээнд нэвтрүүлэх, олон талт түншлэлийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эрдэнэт хотын эдийн засгийн хө

Д.Батлут:Технологийн хөгжлөөр эдийн засгийн хүндрэлийг даван туулна
Судалгаа, шинжилгээний үр дүн, технологи, инновацийн төслүүдийг үйлдвэрлэл, нийтийн үйлчилгээнд нэвтрүүлэх, олон талт түншлэлийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эрдэнэт хотын эдийн засгийн хөгжлийг хурдасгана хэмээнн орон нутгийн удирдлагуудын зүгээс үзэж байна. Иймээс  “Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форумыг цар тахлын нөхцөлтэй нийцүүлэн, цахим ба танхим хосолсон хэлбэрээр  зохион байгуулж, гадны улсын болон донор 30 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөлөл зэрэг 370 гаруй хүн яг одоогийн байлаар цахим, танхим хослуулан оролцож байна.  Цахимаар оролцож буй Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут нээлтэд зориулж мэндчилгээ хэлэхдээ:  “Эдийн засгийн хөгжил нь технологийн хөгжлөө дагаж явдаг тул судалгаа шинжилгээний ажилд тулгуурласан технологийн шинэ шийдлийг амьдралд нэвтрүүлэх замаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах бололцоотой юм.Үүний тулд бид үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт инновацийг нэвтрүүлэх, ялангуяа технологи болон үйлчилгээний үйл явцыг цахимжуулах, технологи нэвтрүүлсэн жижиг, дунд бизнесүүдийг бойжуулан хөгжүүлж дэмжихэд анхаарлаа хандуулах нь чухал байна хэмээн онцлон хэллээ.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.