ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАХ “ЭРДЭНЭТ ХӨГЖИЛ-2021” ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАХ “ЭРДЭНЭТ ХӨГЖИЛ-2021” ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
 Орхон аймагт “Технологи, түншлэл, хөрөнгө оруулалт” уриан дор “Эрдэнэт хөгжил-2021” эдийн засгийн форум нээлтээ хийлээ. Зохион байгуулагчдын зүгээс  форумын үр дүнд технологи инновацийгщн хөгжлийг түшиглэн, гадаад дотоодын томоохон хэмжээний хөрөнгө оруулалт татах, улмаар үйлдвэрлэлээ хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.  Судалгаа, шинжилгээний үр дүн, технологи, инновацийн төслүүдийг үйлдвэрлэл, нийтийн үйлчилгээнд нэвтрүүлэх, олон талт түншлэлийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилготойгоор Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас энэ удаагийн эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Форумыг цар тахлын нөхцөлтэй нийцүүлэн, цахим ба танхим хосолсон хэлбэрээр  зохион байгуулж, гадны улсын болоод донор 30 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөлөл зэрэг 370 гаруй хүн яг одоогийн байдлаар цахим, танхим хослуулан оролцож байна.  Орхон аймаг нь энэ оны 9-р сарын байдлаар төсөвт 95.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл 108.8 хувьтай, татварын орлогын дүнг 21 хувиар давуулан биелүүлсэн.  Харин аж үйлдвэрийн салбарт 2.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2.9 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.  Энэ нь өмнөх оныхоос үйлдвэрлэлт нь 61.3 хувь, борлуулалт нь 67.3 хувиар нэмэгдсэн дүн юм. Мөн гадаад худалдааны эргэлт 60 гаруй хувиар өсжээ.  2 өдөр үргэлжлэх Эрдэнэт хөгжил-2021 эдийн засгийн форум нь Түншлэл-эдийн засаг- бизнесийн хөгжил, технологи инноваци, мэдээллийн технологи- хүний нөөц, хог хаягдал менежмент, нөхөн сэргээлт гэсэн үндсэн 5 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа