Хог хаягдлыг дахин ашиглаж байгаа иргэн, ААН-ийг дэмжинэ
Хог, хаягдлын тухай журамтай болно
Орхон аймаг хог хаягдлын менежментээ сайжруулах олон ажлыг санаачлан, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна. Тухайлбал хог хаягдлыг дахин ашиглаж байгаа хувь хүн, ААН- байгууллагуудаа дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.
Орхон аймгийн хэмжээнд жилд 45337 тонн энгийн хог хаягдал, 71 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг. Үүнээс энгийн хог хаягдал нь хог хаягдлын цэгт хуримтлагдаж, аюултай хог хаягдал нь төрөлжүүлэн хадгалах, цөөн нэр төрлийн хаягдлыг тусгай зөвшөөрөл авсан ААН-дэд шилжүүлэн устгуулж байгаа юм. Хогны менежмент, байгаль хамгаалах чиглэлээр нийт 7 иргэн, ААН байгаа ч, яг хог дахин боловсруулан ашиглах үйлдвэр дутагдалтай байгаа юм. Иймээс цаашид “Хогийг түлш болгоё” гэсэн уриатай төсөл боловсруулж, хог дахин ашигладаг иргэн, ААНБ-ыг шаардлагатай тоног төхөөрөмж, үйлдвэрийн газрын асуудлаар дэмжиж ажиллахаар болж байна.
Хог хаягдлын менежментийн хүрээнд хог хаягдлын журам боловсруулна. Мөн аймгийн Засаг даргын захирамж гаргаж, журмыг зөрчсөн , хогоо зориулалтын газар хаяхгүй байгаа, ангилан ялгаагүй аж ахуй нэгжүүдэд торгууль оногдуулах зохицуулалтыг хийх юм байна.
Хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг ирэх 2022 онд боловсруулан аймгийн иргэдийн хурлаар оруулж, батлуулснаар хэрэгжиж эхлэх юм.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.