Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Б.Идэрсайхан: "Дуртай аавын хүү дэлхийд барилдаж, финалддаггүй юм аа"...

Орхон аймгийн БТС-ын "Ирээдүйн одод" спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч Б.Идэрсайхан "Шавь нараа эрийн цээнд хүрчээ" хэмээн өөрийн цахим хуудсандаа мэдээллээ. Тодруулбал, Норвеги улсын "О

Б.Идэрсайхан: "Дуртай аавын хүү дэлхийд барилдаж, финалддаггүй юм аа"...
            Орхон аймгийн БТС-ын "Ирээдүйн одод" спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч Б.Идэрсайхан "Шавь нараа эрийн цээнд хүрчээ" хэмээн өөрийн цахим хуудсандаа мэдээллээ. Тодруулбал, Норвеги улсын "Осло" хотод болсон насанд хүрэгчдийн "ДАШТ"-нд "Аврагч" спорт хороо,"Хангарьд клуб", "Импрайл Гоулд" майнанг ХХК үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт\/ОУХМ\/ Ө.Батзул 97кг-ын жинд барилдаж, 2019 оны ДАШТ-ны хүрэл медальт Македоны бөх Magomedgadji Nurov-ыг 6:0 ялж, Ираны бөх Дэлхийн хошой аварга, Mojtaba Goliej-д 10:0 ялагдаж, шагналт 5-р байранд шалгарчээ.      Мөн "Хилчин" спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин ЗДАШТ-ны хүрэл медаль, Залуучуудын Азийн Аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ОУХМ Б.Бат-Эрдэнэ 79кг-ын жинд барилдаж, эхний тойрогтоо Энэтхэгийн бөх 2020 оны Ази тивийн аваргын мөнгөн медальт Baliyan Gourav-ыг 10:0, 8\/1 дээр Францын бөх 2021 оны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Salfedine Alekma-д 5:7 ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэнг цахим хуудаснаа тэмдэглэж, шавь нараараа бахархсан сэтгэгдлээ буулгажээ. No description available. May be an image of 2 people, people standing and indoor May be an image of 2 people, people standing and indoor  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.