Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хичээлийн байранд нь суулт өгсний улмаас 600 гаруй хүүхэд тодорхойгүй хугацаагаар цахимаар хичээллэх боллоо

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цөөн тооны цогцолборын нэг болох Орхон аймгийн 17-р сургуулийн өргөтгөлд өнгөрсөн шөнө суулт өгчээ. Тус сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгад 1-5-р ангийн

Хичээлийн байранд нь суулт өгсний улмаас 600 гаруй хүүхэд тодорхойгүй хугацаагаар цахимаар хичээллэх боллоо
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цөөн тооны цогцолборын нэг болох Орхон аймгийн 17-р сургуулийн өргөтгөлд өнгөрсөн шөнө суулт өгчээ. Тус сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгад 1-5-р ангийн 500 гаруй сурагч , бэлтгэл бүлгийн 70 хүүхэд суралцахаар хичээлийн жилээ эхлүүлсэн. Хичээл 100 хувь танхимаар орох байсан ч, өнөөдөр цахимаар хичээллэхэд хүрээд байна. Учир нь нэг давхрын бэлтгэл бүлгийн 2 ангийн шаланд суулт өгч, хана нурахад ойрхон болжээ. May be an image of indoor  Барилгын ажлыг “Урагшилах” компани гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн жил барилгын энэ жигүүрт усргал засвар хийсэн ч, хичээлийн жил эхэлмэгц нурах эрсдэлтэй нөхцөл дахин бүрдлээ. Барилгын ажлыг гүйцэтгэсэн компани мөн 15-р сургуулийг барьж ашиглатад оруулсан. Мөн л сангийн болон бусад асуудлууд тасрахгүй байгааг албаныхан хэлж байна. May be an image of indoor Энэ мэтээр төрийн мөнгийг хүүлж, чанаргүй барилга ашиглалтад өгдөг, мөн хянаж шалгаж авдаг улсын комиссынхон хүүхэд эрсдсэн бол хариуцлагаа хэрхэн хүлээх байсныг асуумаар...    Бүтэн 2 жил хичээл нь завсардаж, анги танхимаа санасан хүүхэд багачууд, тэр дундаа хотын төвөөс алслагдсан багийн 600 орчим хүүхэд  тодорхойгүй хугацаагаар сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүйд хүрлээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.