Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн IX хуралдаан боллоо
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн IX хуралдаан боллоо
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын есдүгээр хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэн баталлаа. Орон нутгийн өмчийн байрны 2021 оны түрээсийн орлогын хэмжээг 337 сая төгрөгөөр баталлаа. Орон нутгийн өмчийн байрны ашигтай талбайг 1м28000 төгрөг, туслах талбайг 1м24200 төгрөгөөр тооцож төлбөрийг төвлөрүүлдэг бөгөөд дам түрээсийн орлогын 60%-ийг “Эрдэнэт сан”-д төвлөрүүлж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулдаг юм. Өнгөрсөн оны шууд түрээсийн орлого төвлөрүүлэлт 98.9%, дам түрээсийн орлого 42%-тай байсан бөгөөд Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор зарим байгууллагууд ажиллаагүйгээс шалтгаалан дам түрээсийн орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй байна.   Орхон Аймгийн хэмжээнд 2020 онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөний биелэлтийг "Хангалттай" гэж дүгнэж 2021 оны төлөвлөгөөг 4 хэсэг 23 заалттайгаар баталлаа. 2020 онд энэ чиглэлээр сургалт сурталчилгаа, ой хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагыг ой хээрийн түймэр унтраах, арга ажиллагаанд сургах,ой хээрийн түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэл машин техникийн бэлэн байдлыг хангах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн хээр, ил задгай болон хашаандаа хог шатааж, гал түлж, шар өвс шатааж зөрчил гаргасан 1 аж ахуйн нэгж, 15 иргэнийг Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 1,7 сая төгрөгөөр торгожээ.    Мөн сүүлийн таван жилийн хугацаанд Орхон аймгийн хэмжээнд ой хээрийн гал түймэр гараагүй бөгөөд бэлэн байдал, урчьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулж байгаагийн илрэл гэдгийг АИТХ-ын дарга Д.Мөнхбат онцоллоо. Иргэний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааг "Хангалттай" гэж дүгнэж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 23 арга хэмжээтэйгээр батлаж, үйл ажиллаганы зардалд 29,3 сая төгрөгийг зарцуулахаар боллоо. АИТХ-ын ээлжитIIIхуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд долоон хороо ажиллахаар баталсан бөгөөд Цахим бодлогын хороог шинээр байгуулсан. Тус хорооны ажиллах чиглэлийг АИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан ба цахим засаглалын бодлого, мэдээлэлийн технологийн хөгжил, харилцаа холбооны бодлого, өндөр технологи, үндэсний инновацийн бодлого, техник, технологийн шинэчлэлийг хариуцан ажиллах ажээ. Аимгийн ИТХ-ын хороод нь хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгаж, Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж ажилладаг юм. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын2021-2024 оны стратеги төлөвлөгөөг 3 зорилтыг хэрэгжүүлэх 33 үйл ажиллагаатайгаар боловсруулан  баталлаа. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлснээр орон нутгийн хэмжээнд хурлын байгууллагын баримтлах бодлого, чиглэл батлагдаж, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангагдаж, аймгийн ИТХ-аас батлагдан гарсан тогтоол шийдвэрийн хяналтын систем боловсронгуй болсон байна. Мөн аймаг, сумын ИТХ, багийн ИНХ үр дүнтэй ажиллах дэд бүтцийг бүрдүүлж, чадавх нь бэхэжсэн байх бөгөөд АИТХ-ын ажлын албаны албан хаагчид, төлөөлөгчид чадавхжиж, үйл ажиллагааны үр дүн сайжрах ажээ. 
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа