Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Монгол Шуудангийн нэг сая дахь илгээмж хүргэгджээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Б.Мөнхзориг нь Увс аймгийн иргэн С.Бямбасүрэнд илгээсэн илгээмж 2021.06.15-ны өдөр Монгол шуудангийн дотоод системд 1.000.000 дахь илгээмж болон бүртгэгджээ.Үүнтэй

Монгол Шуудангийн нэг сая дахь илгээмж хүргэгджээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Б.Мөнхзориг нь Увс аймгийн иргэн С.Бямбасүрэнд илгээсэн илгээмж 2021.06.15-ны өдөр Монгол шуудангийн дотоод системд 1.000.000 дахь илгээмж болон бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Монгол шуудан  компанийн зүгээс дотоодын илгээмжийн нэг сая дахь илгээмжийн эзэнд дурсгалын \/маркын\/ цомог гардуулан өглөө. Тус илгээмжийн илгээгч болон хүлээн авагч нарт “Монгол шуудан” ХК-ийн 2020 онд хэвлэгдсэн гарсан маркийн цуглуулга дээжийг дурсгасан бөгөөд илгээгч Б.Мөнхзоригт Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Алтаншагай гардуулан өгсөн бол, хүлээн авагч С.Бямбасүрэнд Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга С.Бямбабаатар мөнхүү дурсгалын маркийг гардуулан өгчээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.