Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Монголын гурван бүсгүй Варшавыг зорив

Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн оноо олгох олон улсын "А" зэрэглэлийн "Poland Open" тэмцээн энэ сарын 8-14-нд Польшийн нийслэл Варшавт болно. Манай улсаас гурван бүсгүй гавьяат тамирчин

Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн оноо олгох олон улсын "А" зэрэглэлийн "Poland Open" тэмцээн энэ сарын 8-14-нд Польшийн нийслэл Варшавт болно. Манай улсаас гурван бүсгүй гавьяат тамирчин болон дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор тус тэмцээнд хүч үзэхээр өнөөдөр эх орноосоо мордов. Багийн бүрэлдэхүүнд олимпын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-ын жинд, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа 53 кг-д хүч үзнэ. "Токио-2020" олимпын наадмын өмнөх сүүлийн сорилт тус тэмцээний жин бүрийн аваргууд 10 мянган швейцар франк, мөнгөн медальтнууд 7000, хүрэл медальт бөх 3000 швейцар франкийн шагнал хүртэх юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.