Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа С.СААДЭЛЭГ-ийг хүндэтгэн хүлээн авлаа
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цол, төрийн дээд одон, медаль гардуулж буй.
Орхон аймгаас Монгол улсын гавьяат хуульч цол тэмдгээр Цагдаагийн хурандаа С.Саадэлэг, Хангарьд спорт клубийн тамирчин Эрдэнэт хотын унаган хүүхэд М.Нандинцэцэг Монгол улсын гавьяат тамирчин, "Бүтлийн ундарга" ХХК-ийн захирал Л.Батсүх "Монгол улсын гавьяат механикжуулагч" цол тэмдгийг тус тус хүртсэн билээ.
Өнөөдөр Цагдаагийн хурандаа Монгол Улсын гавьяат хуульч С.Саадэлэг Орхон аймагтаа ирэх үеэр түүнийг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал болон бусад албаны хүмүүс хүндэтгэл үзүүлж хүлээн авлаа.
Цагдаагийн хурандаа С.Саадэлэг нь Цагдаагийн газрын дарга, Шүүхийн шинжилгээний газрын дарга гээд хууль зүйн салбар тэр дундаа Цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан байна. Үүнээс 14 жил нь Орхон аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллажээ. Тэрээр “миний бие нийт цагдаагийн зургаан байгууллага удирдаж явсан бөгөөд миний удирдлагад ажиллаж байсан 13 цагдаагийн алба хаагч орон нутагт Цагдаагийн даргаар ажилласан байна. Түүнчлэн шавь нараас маань 47 дахь хурандаа саяхан мэндэлсэн. Энэ бүхнийг минь дүгнэж хүндтэй цол тэмдгээр шагнаж урамшуулж байна” хэмээн ярьж байлаа.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.