Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Дархлаажуулалтад хамрагдах нийт иргэдийн 80 хувь нь 1-р тунд хамрагдаад байна

Орхон аймагт вакцинжуулалтын 2-р тун хийх үйл ажиллагаа энэ сарын 22-оос идэвхэжсэн. Өнөөдөр өглөөний байдлаар 24 цагийн хугацаанд 2257 иргэн хамрагджээ.Ингэснээр дархлаажуулалтын 1-р тунд 54807 иргэн

Дархлаажуулалтад хамрагдах нийт иргэдийн 80 хувь нь 1-р тунд хамрагдаад байна
Орхон аймагт вакцинжуулалтын 2-р тун хийх үйл ажиллагаа энэ сарын 22-оос идэвхэжсэн. Өнөөдөр өглөөний байдлаар 24 цагийн хугацаанд 2257 иргэн хамрагджээ.  Ингэснээр дархлаажуулалтын 1-р тунд 54807 иргэн 2-р тунд 24035 иргэн хамрагдаад байна. Манай аймагт дархлаажуулалтад хамрагдах 68597 иргэн байгаа юм. Үүнээс 1-р тунд нийт хамрагдах иргэдийн 80 хувь нь, 2-р тунд 35 хувь нь хамрагдсан гэсэн үг юм. Түүнчлэн  25-40 насны залуус дархлаажуулалтад хамрагдалт муу байгааг зарим өрхийн эрүүл мэндийн төвүүд хэлж байлаа. Вакцинжуулалт нийт 15 цэгээр өглөө 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл хийгдэж байгаа тул эхний тунгаа хийлгээд 21-28 хоносон иргэд 2-р тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.