Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Цэцэрлэгийн багш нар хоёр ээлжээр ажилласнаар шинээр 300 ажлын байр нэмэгдэнэ

Орхон аймгийн цэцэрлэгийн багш нар хоёр ээлжинд ажиллана. Хоёр ээлжээр ажиллуулахад цалин хөлсөнд шаардлагатай нэг тэрбумгаруйтөгрөгийг Засгийн газраас шийдвэрлэхээр боллоо. Тодруулбал, Ерөнхий сайд

Цэцэрлэгийн багш нар хоёр ээлжээр ажилласнаар шинээр 300 ажлын байр нэмэгдэнэ
Орхон аймгийн цэцэрлэгийн багш нар хоёр ээлжинд ажиллана. Хоёр ээлжээр ажиллуулахад цалин хөлсөнд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэхээр боллоо. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллах үеэрээ орон нутгийн удирдлагуудтай уулзаж, боловсролын салбарт тулгамдаж буй асуудалтай танилцсан. Орхон аймагт 278 цэцэрлэгийн багш ажиллаж байгаа бөгөөд анги дүүргэлт улсын дунджаас дээгүүр байгаа тул багш нарыг хоёр ээлжинд шилжүүлэх саналыг БСУГ-аас гаргасан байна. Иймээс  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлагатай нэг  тэрбум орчим төгрөгийг ирэх жилийн төсөвт суулгуулна гэдгээ мэдэгдлээ.  Ингэснээр ирэх хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгүүд 12 цагаар, 2 ээлжээр ажиллах боломж бүрдэнэ. Үүнийг даган шинээр 300 орчим ажлын байр нэмэгдэнэ. Мөн багш нар хөгжих, суралцах боломжтой болохоос гадна эцэг эхчүүдийн хувьд ажиллах тайван орчин бүрдэх юм.    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.