Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн 64 иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

Орхон аймаг худалдаа үйлчилгээний байгууллага аж ахуйн нэгжийг шат дараатайгаар нээн ажиллуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн төвөөс хамта

Гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн 64 иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
Орхон аймаг худалдаа үйлчилгээний байгууллага аж ахуйн нэгжийг шат дараатайгаар нээн ажиллуулж эхэлсэн.            Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн төвөөс хамтарсан ажлын хэсэг гарч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай УОК-ын 41-р тушаалыг мөрдөж ажиллах хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.         Хот дотор хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, хөдөлмөрчдөд ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиж эрүүл мэндээ хамгаалах зөвлөмж мэдээллийг чанга яригч бүхий Онцгой байдлын газрын-3, Цагдаагийн газрын-3, нийт 6 тээврийн хэрэгслээр тогтмол хүргэж ажиллаж байна.       2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрийн ажиглалтад байх ёстой нэр бүхий 12 иргэн дэглэм зөрчиж, байгууллага аж ахуйн нэгжээр үйлчлүүлэхээр орсон нь ctr.erdenetmc.mn сайтад бүртгэгджээ. Одоогийн байдлаар нийт гэрийн ажиглалт зөрчсөн 63 иргэдийг шалгаж хуулийн хүрээнд арга хэмжээ тооцуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.         Ариутгал халдваргүйтгэлийн 6 аж ахуйн нэгжээр ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийлгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 7,317,331 нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгажээ. Үүнд  мэргэжлийн хяналтын газрын 1 ажилтан, 1 улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.