Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

“Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн Үндэсний 3-р чуулган цахимаар амжилттай зохион байгуулагдлаа

Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас “ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн 3-р чуулганыг цахимаар амжилттай зохион

“Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн Үндэсний 3-р чуулган цахимаар амжилттай зохион байгуулагдлаа
Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас “ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн 3-р чуулганыг цахимаар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, УИХ-ын гишүүн асан А.Ундраа, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол улс дахь менежер Н.Дорждарь, УУХҮЯ-ны Ахлах шинжээч Т.Чимэгсанаа, Эрдэнэт ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал, нарын салбартаа нэр хүнд бүхий илтгэгч нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд салбарын төлөөлөл 300 гаруй эмэгтэйчүүд цахимаар оролцлоо. Уг чуулганы хүрээнд Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооноос олон нийтийн дунд нээлттэй санал асуулга явуулсан бөгөөд “Ачит-Ихт” ХХК нь “Жендерийн мэдрэмжтэй хамт олон” номинацид шалгаран Эрдэнэтийн уурхайчдын гараар урласан цомыг гардан авсан юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.