Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Батлагдсан тохиолдол 506 хүрэв

Сүүлийн 24 цагт 19 тохиолдол батлагдан Орхон аймгийн нийт батлагдсан тохиолдлын тоо 506 боллоо. Батлагдсан 19 тохиолдол ойрын хавьтлаас 3, 1-21-р байр орцноос 16 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар Орхон

Батлагдсан тохиолдол 506 хүрэв
Сүүлийн 24 цагт 19 тохиолдол батлагдан Орхон аймгийн нийт батлагдсан тохиолдлын тоо 506 боллоо. Батлагдсан 19 тохиолдол ойрын хавьтлаас 3, 1-21-р байр орцноос 16 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21 баг, Жаргалант суманд бүртгэгдсэн. Малчин багт халдвар бүртгэгдээгүй. Хамгийн их тархалттай баг Зэст баг 74 тохиолдол, Цагаанчулуут баг 56, Хүрэнбулаг баг 46 тохиолдлууд бүртгэгдээд байна. Том хүн 368 \/76%\/, хүүхэд 113 \/24%\/. БОЭТ-д батлагдсан 133 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 1, хүндэвтэр 33, хөнгөн 99 хүн байна. Том хүн 105, хүүхэд 28, жирэмсэн эмэгтэй 3 эмчлүүлж байна. Батлагдсан 1 жирэмсэн төрөх явц эхэлсэн. Хавьтлын судалгаагаар ойрын хавьтал 2398, дам хавьтал 2511 хүнийг олж илрүүлсэн. Үүнээс гэрийн тусгаарлалтад ойрын хавьтлын 267, дам хавьтлын 499 иргэн байна. Тусгаарлах 2 эмнэлэг Эрдэнэт сувилалд 20, Бадар хундага эмнэлэгт 3 хүнийг тусгаарлаж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.