Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Зорилтот бүлгийн 500 өрхөд багц хүнсний тусламж олгов

Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зорилтот бүлгийн өрхөд нэг удаагийн хүнсний тусламж олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар,

Зорилтот бүлгийн 500 өрхөд багц хүнсний тусламж олгов
Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зорилтот бүлгийн өрхөд нэг удаагийн хүнсний тусламж олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Орхон аймгийн зорилтот бүлгийн 500 өрхөд нэг удаагийн багц хүнсний тусламж олгосон байна. Орон нутагт тусламжид орох өрхийг сонгохдоо өндөржүүлсэн бэлэн байдлын үед орлогогүй болсон болон хүнс тэжээлийн тусламжид хамрагдаагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, 16 хүртлэх насны 5 ба түүнээс дээш хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж олгодог. Түүнчлэн нийгэмшүүлэх байранд тусгаарлагдаж буй орон гэргүй иргэдэд энэхүү тусламжийг хүргүүлсэн байна. Нэг удаагийн олгох хүнсний багцад гурил 20кг, Будаа 5кг, Элсэн чихэр 2кг, Ургамлын тос, давс, цай, махан нөөш зэрэг багтжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.